Friday, February 22, 2013

Буучийн 316-р дивиз

Дэлхийн 2-р дайн бол миний хамгийн дуртай сэдэв. Блогтоо энэ талаар түлхүү бичихийг зорих болно.

316-р дивиз хаа бий болсон. Ямар үүрэгтэй байлдсан хэн удирдсан гээд л эхлий дээ. Эл дивиз 1941 оны 7 сард дундад ази Казакстанд үүсгээ байгуулагдаж 9-11 сард Москвагийн хамгаалалтын тулалдаанд яруу алдраа дурсгасан домогт генерал Иван Васильевич Панфиловын дивиз юм.
3 хорооны бүрэлдэхүүнтэй энэ дивиз сар гарангийн цэргийн сургуулилтын дараагаар тулаанд оролцохоор Москвагийн хамгийн хүнд чиглэлүүдийн нэг болох Волоколамскийн чиглэлд давшиж байсан Германы шилдэг дивизүүдийн эсрэг тулсан юм. 1941 оны намрын их шавар шалбааг байгалийн саадыг түргэн гэстэл Москва орохын тулд Германы командлал армийн төв бүлэглэлийн нэлээдгүй хүч Москва Волоколамск чиглэлийн засмал замаар давших ёстой байлаа. Зөвлөлтийн жанжин штабын хувьд бодох юмгүй шинээр ирсэн анги нэгтгэлүүдийг Волоколамск Истра Клиний чиглэл рүү хаяж байлаа.  9 сарын эхээр эхэлсэн "Тайфун" операци Зөвлөлтйин армийн хамгийн гол байлдах чадвар бүхий хүчирхэг нэгтгэлүүдийг Вязьма орчим бүслэн авлаа. Хожим Вязьмын махны машин гэгдэх энэ уутанд Зөвлөлтийн хагас сая орчим цэрэг орсон байлаа. Үүнээс 350 мянга орчим нь олзлогдож бусад нь амь үрэгдэх буюу бүслэлтээс зугтан гарсан байна. Ингээд шинээр хамгаалалтын шугам босгох ажилд даруй орох шаардлага тулгарлаа. 16-р арми дахин шинээр байгуулагдаж командлагчаар дэслэгч генерал К.К.Рокоссовсийг томиллоо. Хэдий их хохирол амссан ч Зөвлөлтийн армийн анги нэгтгэлүүд Германчуудын өмнө шинээр татагдан ирсээр л байлаа. 16-р армийн бүрэлдэхүүнд хожмоо энэ тулалдаанд шалгарсан Катуковын танкийн бригад, Доваторын морьт корпус, мөн Панфиловчууд байсан юм. 10-11 сарын турш үргэлжилсэн ширүүн тулалдаанд асар их хохирол амссан ч гэсэн Германчуудад хүчтэй эсэргүүцэл үзүүлж давших хөдөлгөөнд том саад болж чадаж байсан юм. Волоколамскийг Германы арми эзэлсэн хэдий ч үүнийхээ хариуд маш их үнэ төлсөн юм. Өглөөний хоол Волоколамск оройны хоол Москьа гэж ярилцаж байсан герман цэргүүд Волоколамск орж чадсан ч Москвад очиж чадаагйү билээ. Германы армийн давшилт бусад хэсгээр нэлээдгүй урагшилсэн Тула, Калинин. 16-р армийн хэсэг дээр хүссэн амжилтандаа хүрч чадсангүй. Тэдэнд аль болох их хохирол учруулах ухрах шаардлагатай үед зохион байгууулалттай ухарч дараа дараачийн заагаас үргэлжлүүлэн тулалдах ёстой байсан. Энэ зорилтыг генерал Панфилов биелүүлж чадсан юм. Ахлах дэслэгч Клочковоор удирдуулсан 28 цэрэг эр Германы танкуудтай тулж байлдан дайсыг ухрааж чадсан байдаг. Тулааны талбараас 3 цэргийг ухаангүй байхад нь олсон байна. Тэдний ярианаас эцсээ хүртэл тулалдсан тэдгээр баатарлыг цэргүүдийн тулалдааны түүхийг сонсож авсан байдаг. Клочков эцсийн гранатаа элгэндээ тэврээд танкан доогуур орж амиа алдсан юм. Тэд өөрийнхөө хэсгээр дайсныг урагшлуулсангүй. хуранда Капровын хорооны цэргийн сургуулийн сонсогчдын салаа мөн эрэлхэг баатарлагийн гавьяаг харуулсан байдаг. Цэргийн сургуулийн сонсогч 18-20 той хөвгүүдээс бүрдсэн энэ салаа Москвагийн хамгаалалтын тулалдаанд шалгарсан байна. бусад зарим нэгэн баатарлаг панфиловчуудын түүхийг нэлээдгүй мартаж. 12 сар гарахад Германы арми урагшлах тэнхэлгүй болсон байлаа. 12,06 ны өдөр эхэлсэн давшилт Германчуудын Москва орох сүүлчийн найдварыг тасалсан юм. Харамсалтай нь энэхүү түүхэн өдрийг генерал Панфилов үзэж чадсангүй. Москвагийн хамгаалалтын баатар Панфилов үүнэээс хэдхэн хоногийн өмнө 11,18-д их бууны сумны хэлтэрхийд оногдон амь үрэгдсэн юм. Түүний цэргүүдийн үзүүлсэн баатарлаг гавьяаг бишгүйдээ л сонсож уншиж явлаа. Харамсалтай нь нэлээдгүй хэсгийг мартаж орхисондоо хүлцэл өчий. Энэхүү баатар Москвагийн төлө тулалдаад амиа алдсан сая гаруй Зөвлөлтйин цэргийн нэг билээ. Түүнийг  1965 онд ЗХУ-н баатрын алтан таван хошуу медалиар нэхэн шагнасан юм.

No comments:

Post a Comment