Friday, February 22, 2013

Буучийн 316-р дивиз

Дэлхийн 2-р дайн бол миний хамгийн дуртай сэдэв. Блогтоо энэ талаар түлхүү бичихийг зорих болно.

316-р дивиз хаа бий болсон. Ямар үүрэгтэй байлдсан хэн удирдсан гээд л эхлий дээ. Эл дивиз 1941 оны 7 сард дундад ази Казакстанд үүсгээ байгуулагдаж 9-11 сард Москвагийн хамгаалалтын тулалдаанд яруу алдраа дурсгасан домогт генерал Иван Васильевич Панфиловын дивиз юм.

Thursday, February 21, 2013

Ливерпуль

Энэ хотыг манайхан хэд хэдэн түүхээр нь сайн мэдэх байх. 18р зуунд боолын худалдаагаар огцом баяжсан,/тухайн үед америк тив рүү негрүүдийг боол болгон зардаг байсан хамгийн олон онгоцтой хот байсан юм/ мөн алдарт Титаник анхны бөгөөд эцсийн аялалдаа чухам эндээс л гарч байсан. Бүх цаг үеийн хамгийн агуу хамтлаг гэгдэх Beatles энэ хотоос л төрөн гарсан. Миний хувьд домогт хөлбөмбөгийн баг улаануудын шүтэн бишрэгч.

Tuesday, February 19, 2013

In memories of Stauffenberg

Бага байхдаа үлгэрийн ном уншихаас эхэлж байсан сонирхол маань яваа яваандаа нэмэгдсээр байгаад түүх, газарзүй, хүмүүсийн намтар зэрэг чиглэлийн ном илүү сонирхдог болж үүн дунд түүх хамгийн гол байр эзэлнэ. Би мундаг түүхч биш л дээ өөрийнхөө хэмжээнд л өөртөө болоод байдаг юм. Түүх сонирхогчийн хувиар өөрийн хайртай түүхэн хүмүүстэй байдаг. Миний дуртай түүхэн баатруудын нэг бол хурандаа Клаус фон Штауффенберг билээ.

Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна

Хэн нэгэн сайн санаатай хүн энэ номыг сканнердаад зураг хэлбэрээр байршуулсан байна. Би үүнийг нь татаж аваад хүмүүст уншихад хялбар дөхөмтэй болгохын тулд 10 орчим хоног үг үсгийн алдааг засаж хүмүүст түгээж байна. Номонд дуртай хүн болгон заавал унших ёстой номны нэг учраас...

Thursday, February 14, 2013

Хохирол

Энэ үгийн талаар нэлээдгүй бодлоо. Энэ бол гарз хохирол гэдгээс арай өөрөө хэлэгдэх байх. Энэ үгийг бодож суухад Монголынхоо түүх, уламжлал, баатар эрсээрээ бахархахгүй байхын аргагүй. Бид өнөөдөр дэлхийд газар нутгаараа 19-д орж байна. Нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд1-рт байдаг.

Friday, February 1, 2013

Шарын шашны нөлөө Монголд

Манж нарт Монгол орныг эрхэндээ оруулахад хамгийн их тус болсон зүйл бол шарын шашин. Өнөөдөр ч Монголчууд юм болгонд лам хар гэж гүйгээд байгаа нь надад таалагддаггүй. За ингээд түүхийн зарим нэг эх сурвалжид юу гэсэн талаар.