Tuesday, February 19, 2013

In memories of Stauffenberg

Бага байхдаа үлгэрийн ном уншихаас эхэлж байсан сонирхол маань яваа яваандаа нэмэгдсээр байгаад түүх, газарзүй, хүмүүсийн намтар зэрэг чиглэлийн ном илүү сонирхдог болж үүн дунд түүх хамгийн гол байр эзэлнэ. Би мундаг түүхч биш л дээ өөрийнхөө хэмжээнд л өөртөө болоод байдаг юм. Түүх сонирхогчийн хувиар өөрийн хайртай түүхэн хүмүүстэй байдаг. Миний дуртай түүхэн баатруудын нэг бол хурандаа Клаус фон Штауффенберг билээ.



37 хан насандаа Фашизмын эсрэг тэмцэлд амиа алдсан тэрээр фашизмыг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэх хүн гарцаагүй мөн билээ. Фашист Германы армид зүтгэж байсан тэрээр Африкийн кампанид оролцож байхдаа өрөөсөн нүд мөн зүүн гараа алдсан юм. Цэргийн эмнэлэгт нэлээдгүй хэвтэж байсан тэрээр буцаж цэргийн албандаа орохдоо нөөц фронтын командлагч хурандаа генерал Фромоын орлогчоор томиглогдон ажиллаж байсан бөгөөд чухам энэ л үедээ хамт амиа алдсан нөхөдтэйгээ нийлж "Валькюре"-г боловсруулсан юм.  Түүний тухай олон хүн "Валькюре" киногоор мэдэх байх. Гитлерийг устгаж фашизмыг түлхэн унагаж Герман орныг тэртээ тэргүй ялагдах нь тодорхой болсон дайнаас гаргах нь гол зорилго байсан юм. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Гитлерийг устгах зайлшгүй шаардлагатай байсан юм. "Валькюре" бол нэлээд нарийн төлөвлөгдөж бэлтгэгдсэн ажиллагаа байсан юм. Гитлерийг устгасаны дараагаар Берлин болон Парисын гол гол дүүргүүдэд гестапогийн нөлөө бүхий хүмүүсийг баривчлахаар зэхсэн байсан бөгөөд холбоо харилцааг генерал Фельгибель хариуцаж байсан. Ингээд Гестапо болон СС-н нөлөөтэй хүмүүсийг баривчилсны дараагаар Герман орныг дайнаас гаргах талаар хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байсан байна. Гэхдээ Штауффенберг бол коммунист биш. Энэ явдлаас нэлэээдгүй өмнө буюу 1943 оны 11 сард Германы жанжин штаб энэ чигээрээ үргэлжлээд байх юм бол Оросуудыг зогсоож дийлэхгүй дорнод фронт сүйрэх аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр жанжин штаб ингэж дүгнэлээ гээд Гитлерийн Германы олонхи удирдагчид Оросуудын эсрэг дайнаа зогсоохыг хүссэнгүй. Оросыг ялах бараг боломжгүй болсон ч гэсэн тэдний түрэлтийг зогсоож чадах боломжтой гэж үзсээр байсан юм. 1944 оны 7 сар гэ.хэд ерөнхийдөө фронтын байдал түн хүнд байдалд орсон байлаа. Германы арми ЗХУ-н нутгаас хөөгдсөн Оросууд Варшавт тулж ирсэн байсан үе. Нэгэн удаа Гитлерийн сууж явсан онгоцонд тэсрэх бөмбөг бүхий дарс хийж явуулсан юм. Тэр нь яагаад ч юм дэлбэрээгүй байж.  Гитлер дорнод фронтын талаар зөвлөгөөн хийх ёстой байсан бөгөөд үүнд нөөц фронтын орлогчийн хувиар Штауффенерг энэ зөвлөгөөнд оролцох ёстой байлаа. Зөвлөгөөн болох газар бол нэлээн бөх бат хийгдсэн бетонон байгууламж байсан юм. "Чонын үүр" Ингээд Штауффенберг чухам тэнд л Гитлерийг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсон байна. Бөмбөг дэлбэрч Гитлер үхсэний дараагаас шууд "Валькюре" хэрэгжих ёстой байлаа. Зөвлөгөөнд оролцохоор ирсэн генерал офицеруудын дунд Штауффенберг орж бөмбөгөө том царсан ширээний хөлд аль болох Гитлерт ойр тавьсаны дараа утсаар хүн чухал яриатай гэж шалтаглан гарч явсан байна. Яг энэ үед хурандаа Брандт бөмбөгийг хөлд нь тээглээд байсан учраас холдуулж тавьсан байн. Штауффенберг гарснаас хойш хэдхэн мөчийн дараа маш хүчтэй дэлбэрэлт болсон байна. Штауффенберг утсаар ажиллагааг эхлэхийг даатгаад Берлин лүү яаравчлан ниссэн байна. Валькюре ажиллагаа хэрэгжиж эхэллээ. Берлин Парисын дүүргүүдэд нэлээд хэдэн СС болно гестапогийн нэр бүхий этгээдүүдийг баривчилж хорьсон байна. Яг энэ үед чонын үүрнээс ирэх мэдээнд Гитлерийг алах гэж оролдсон үйлдэл гарсан. Харин Гитлер амьд гэсэн мэдээ тарж эхэллээ.Нэгэнт эхэлсэн ажиллагаа үргэлжлэхээс өөр арга байсангүй. Хошууч Ремер, энэхүү этгээдийг кинон дээрээс нь харсан байх Гитлерт туйлаас үнэнч тэр хүн Валькюрег нураахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Дэлбэрэлтэнд хэд хэдэн хүн нас барж бас нэлээдгүй хүн шархадсан байна. Гитлер бөмбөг дэлбэрэх үед ширээн дээрээс тонгойж байсан бөгөөд тэр ширээ л түүнийг аварсан байна. Гэгээ тасрах үед Валькюре нэгэнт уналтанд орж эхэллээ. тэднийг баричлах үеэр болсон буудалцаанд Штауффенберг шархадсан юм. Хурандаа генерал Фромм тэднийг баривчлаад яаран цаазалсан байдаг. Фромм энэхүү ажиллагааг анхнаас нь мэдэж байсан хэдий ч чимээгүй байсан урьдчилан анхааруулаагүй гэдэг үндэслэлээр өөрөө цаазлуулсан юм. Баригдсан хүмүүст Фромм эцсийн боломж өгсөн бөгөөд энэ боломжийг генерал Бек ашиглаж өөрийгөө 3-н ч удаа буудаад гүйцээж чадсангүй. Иймээс Фромм нэгэн фельдфебельд/бага дарга/ генералыг гүйцээх үүрэг өгсөн байна. 4 хүнийг гадаа гаргаж шууд ялыг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр хүмүүс бол Штауффенберг, генерал Олбрихт, хурандаа Мертц, дэслэгч фон Хаефтан нар байсан юм. Үүнээс хойш бараг дайн дуустал үргэлжилсэн валькютэй холбоотой 700 гаруй хүн амь насаа алдсан юм. Үйл ажиллагаанд голоох үүрэг гүйфэтгэсэн генерал Тресков фронтын шугам руу очиж амиа хорлосон бол генерал Фельгибель гестапод баригдаж цаазлуулсан байна. Штауффенбергийн ихэр ах Бертольд хэдхэн хоногийн дараа амиа алдсан байна. түүний 5 хүүхдийг асрах газруудаар дамжиж нэрийг нь мартуулах гэж оролдсон гэдэг. Эхнэр Нина фон Штауффенберг их урт наслаж 2006 онд нас барсан юм. Гитлерийг устгах оролдлогуудаас хамгийн сүүлийнх нь энэ ажиллагаа байлаа.

No comments:

Post a Comment