Wednesday, March 16, 2016

Цусан улаан цас 6

Сталинградын тулаанд
1942.10.30 Өглөөний 6 цаг гадаа гэгээ ороогүй л байна. Халуун кофе ууж бага зэрэг хоол идэцгээлээ. Биднийг ямар үйл явдал хүлээж байгаа талаар элдвийн цуу ярианууд бүр хэтэрхий их болж байв. Хүрэх газраа хүрээгүй байна гэж хэлэх нэг байхад бид энд Сталинградаас татагдаж ирсэн хүнд хохирол хүлээсэн дивизэд нөхөн хангалт хийгдэнэ ч гэх ярих нэгэн байв.

Thursday, March 10, 2016

Цусан улаан цас 5

1942.10.28 Хоосон ходоодтой бидний марш илтэд удааширч, халууцаж ядрахын эрхэнд ихэнх хувцсаа тайлж өөрсдийн биеэ аль болох хөнгөн сэрүүн байлгах гэж хичээнэ. Эцэс төгсгөлгүй энэ тал хааш нь биднийг хөтлөнө бэ? Тэнгэрт дүнгэнэх дуу гарч тэр нь аажмаар бидэн лүү ойртож байгаа сонсогдож эхлэх үест "агаараас хэвтээд" гэх команд хадлаа. Цэргийн сургуульд заалгаж байсны дагуу бүгд тарж тэр зүг рүү толгойгоо эргүүлж нүүрээрээ газар шурган хэвтэцгээв.

Monday, February 29, 2016

Цусан улаан цас 4

1942.10.26 үүрийн 5 цагт биднийг сэрэхэд гэгээ ороогүй байлаа. Хүн болгонд хатсан талх хиам багахан хэмжээний мах халуун кофе тарааж өгөв. Бидний хүнсийг өчигдрөөс танаж эхэлсэн нь энэ аж. Урд өдрийн довтолгоонд шархадсан хэдэн хүн вагоны багийнхан мөн агаараас хамгаалахын цөөн хэдэн хүнтэй үлдэж хоцрохоор болжээ.

Sunday, February 7, 2016

Цусан улаан цас 3

1942.10.24-25 Бид энэ шөнө манайхны нэгний хэлснээр Кременчуг гэх төмөр замын өртөөн дээр зогслоо. Энэ үед биднийг зэр зэвсэг хангамж ачсан нэг биш цуваа түрүүлж фронтын зүг явах нь анзаарагдсан юм.Өөрийгөө Фриц Марзог гэж танилцуулсан ахлах цэрэг.
Бид Оросын тарианы агуулах гэгдэх Украйны тэг дунд явна.