Tuesday, February 19, 2013

Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна

Хэн нэгэн сайн санаатай хүн энэ номыг сканнердаад зураг хэлбэрээр байршуулсан байна. Би үүнийг нь татаж аваад хүмүүст уншихад хялбар дөхөмтэй болгохын тулд 10 орчим хоног үг үсгийн алдааг засаж хүмүүст түгээж байна. Номонд дуртай хүн болгон заавал унших ёстой номны нэг учраас...


Энэ номыг миний үеийнхэн бараг бүгд мэдэх байх. Тухайн үед уншиж байхад үнэхээр юм хийх бүтээх хүсэл өөрийн эрхгүй төрүүлдэг эд байгаа юм. Би ч гэсэн тухайн үедээ жигтэйхэн л сэтгэлийн хөөрлөөр уншиж дуусгаж байлаа. Өнөөдөр дахин уншихад би олон зүйлийг мартжээ. Түүнийг сайн бизнесмэн удирдагч гэхээсээ илүү эх оронч хүн гэж хэлж болно. Хойч үе эх орныхоо хувь заяанд үнэнхүү сэтгэл зовниж хэлж хийдэг хүн гэж хэлж болно. Хүнд хэцүү дайн самуунтай үеийг туулж байсан Солонгос орныг өнөөгийн хүчирхэг техник, шинжлэх  ухаан, эдийн засгийн тэргүүлэх гүрэн болгоход өөрийн үеийнхний оруулсан хувь нэмрийг нэлээдгүй дурдсан байна. Мөн түүний бичсэн хэлсэн гарчиг болгонд Солонгос хүний нэр хүндийг унагахгүй хайрлах үзэл нэвт харагддаг. Хэдийгээр тэр Солонгос хүн боловч түүний хэлсэн ярьсан бидэнд ч бас хамаатай. Бид түүн шиг эх орныхоо нэр төрийг өөрөөсөө ч илүүгээр хайрлах учиртай. Над шиг залхуу нэгэн нь уншаад л өнгөрөх байх гэхдээ олон залуусын хийх бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөх байх гэж бодож байна.

http://www.4shared.com/office/MpQfIVBg/%D0%A5%D0%BE%D1%80%D0%B2%D0%BE%D0%BE_%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9_%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%BC_%D1%85%D0%B8%D0%B9%D1%85_%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB_.html

3 comments: