Wednesday, March 12, 2014

Антон Кузьмичийн яриа

Антон Кузьмич Драган
1942 оны 9 сард Сталнградын гудманд болсон ширүүн тулалдааны тухай эргэн дурссан нь
Германчууд биднийг хөршөөс маань тусгаарлачихлаа. Сум хэрэгслийн нөөц шавхагдаж сум бүр бидэнд алтнаас ч үнэтэй болов. Би цэргүүддээ сумаа гамнах мөн амь үрэгдсэн нэгнийхээ зэвсэг бүрийг түүх мөн олзолсон зэвсэг сумаа гамтай хэрэглэх үүрэг өгөв.

Monday, March 10, 2014

Герман цэргийн өдрийн тэмдэглэл.

Сталинградын тогоонд тулалдаж явсан Герман цэрэг Ульяам Хоффманыы өдрийн тэмдэглэл.

Биднийг халуун усанд ороод буцаж явахад манай командлагч нар операциа амжилттай дуусгаж Волга мөрөнд хүрч Сталинградыг эзэлж чадвал бид зул сарын үеэр гэртээ харьсан байна гэж хэллээ.

1942 оны 7 сарын 29. Цааш үргэлжлүүлэн манай цэрэг Оросуудыг бут цохиж Волга мөрөнд хүрч Сталинградыг авах ч тйим хэцүү биш. Оросын арми сүүлийн хүчин чармайлтаа гаргаж байна.