Wednesday, March 16, 2016

Цусан улаан цас 6

Сталинградын тулаанд
1942.10.30 Өглөөний 6 цаг гадаа гэгээ ороогүй л байна. Халуун кофе ууж бага зэрэг хоол идэцгээлээ. Биднийг ямар үйл явдал хүлээж байгаа талаар элдвийн цуу ярианууд бүр хэтэрхий их болж байв. Хүрэх газраа хүрээгүй байна гэж хэлэх нэг байхад бид энд Сталинградаас татагдаж ирсэн хүнд хохирол хүлээсэн дивизэд нөхөн хангалт хийгдэнэ ч гэх ярих нэгэн байв.

Thursday, March 10, 2016

Цусан улаан цас 5

1942.10.28 Хоосон ходоодтой бидний марш илтэд удааширч, халууцаж ядрахын эрхэнд ихэнх хувцсаа тайлж өөрсдийн биеэ аль болох хөнгөн сэрүүн байлгах гэж хичээнэ. Эцэс төгсгөлгүй энэ тал хааш нь биднийг хөтлөнө бэ? Тэнгэрт дүнгэнэх дуу гарч тэр нь аажмаар бидэн лүү ойртож байгаа сонсогдож эхлэх үест "агаараас хэвтээд" гэх команд хадлаа. Цэргийн сургуульд заалгаж байсны дагуу бүгд тарж тэр зүг рүү толгойгоо эргүүлж нүүрээрээ газар шурган хэвтэцгээв.