Thursday, February 14, 2013

Хохирол

Энэ үгийн талаар нэлээдгүй бодлоо. Энэ бол гарз хохирол гэдгээс арай өөрөө хэлэгдэх байх. Энэ үгийг бодож суухад Монголынхоо түүх, уламжлал, баатар эрсээрээ бахархахгүй байхын аргагүй. Бид өнөөдөр дэлхийд газар нутгаараа 19-д орж байна. Нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд1-рт байдаг.
Хараа үл гүйцэх уудам тал, олон олон бээр үргэлжлэх сүрлэг уулс, далай мэт ой мод бүхий энэ сайхан нутгийн төлөө бидний өвөг дээдэс хэдэн үеэрээ амиараа хувь заяагаараа хохирчээ. Тэдний хохирол байгаагүй бол бид  ямар байх байсан бол. Төсөөлөх гээд үзий. Оросын буриад, Хятадын нутгийн нэг хэсэг болсон Өвөрмонголчууд, Пакистаны Хазар нар шиг их гүрний ард иргэдийн үл ялих доромжлолыг өдөр бүр тэсэн суух хичнээн гаслантай.  Тэдний үзэгний үзүүрт захирагдаж тэдний хэлээр ярьж төрөлх зан уламжлалаа мартагнан суух гэж үү. Өнөөдөр бол бид жаргалтай Монголын жаргалтай иргэд. Бидэнд өөрийн уламжлал ёс заншил бүхнээс үнэтэй эрх чөлөө тусгаар тогтнол байна. Үүний төлөө амссан өвөг дээдсийн зовлон зүдгүүр амь нас цусны үнэ цэнийг бид мэдрэх тэднээр бахархах учиртай.  Бидний түүх аугаа баялаг бас ээдрээтэй бас зоригт эрсээр дүүрэн ажгуу. Би тйим мундаг түүхч биш л дээ. Гэдхээ л бид түүхээрээ уламжлалаараа хэлээрээ бахархах омогших учиртай. Өнөөдөр түүхээ ч олигтой мэдэхгүй Солонгос кино үзсэн тэднийг дууриасан бараг Монгол хатдаасаа илүү тэдний зарц тогоочийг мэддэг болтлоо тэнэг болсон залуусыг үзэн ядах шиг. Бидний өмнөх үеийнхэн бидний төлөө хохирол амссан шиг бид хойч үеийнхээ төлөө хохирол амсахыг хүсэхгүй байна. Өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудыг хараад байхад Японоор жишээ хийе дэлхийн 2-р дайнд ялагдаж үнс нурам болсон Япон орныг хэдхэн жилийн дотор өндийж эдийн засгийн хөгжлөөрөө хэдхэн жилийн дотор өндийж азийн болон дэлхийн хүчирхэг гүрний нэг болсон. Герман орныг харья. 2 хуваагдаж Франц, Англи, АНУ нөлөөний бүсээ болгож хувааж авсан байсан энэ улс өнөөдөр хөгжлөөрөө өнөөх Англи Францыг хол орхижээ. Япон Германы Siemens, Toyota, Wolkswagen, OPEL,  Sony зэрэг пүүс корпорациуд дайнаас өмнө зарим нь үндэслэгдсэн байсан хэдий ч дайны дараах үеийнхэн л эдгээр корпораци пүүсүүдийг гар хумхилгүй эх оронч сэтгэлээр ажиллаж байж эх орныхоо нэрийг гаргаж ирсэн. Бидний үеийнхэн тэдэн шиг биш юмаа гэхэд үе уламжлалдаа хайртай эх оронч байх хэрэгтэй санагдах юм. Бид Монголоо нутгаа бас хэлээ уламжлалаа өдрөөс өдөрт мартагнаж байгаа нь дэндүү харамсалтай. Бид хойч үеийнхээ төлөө хийх ёстой хохирох ёстой. Харин хэн үүнийг хийж байна. Үүнийг л өөрөөсөө бас бусдаас асуумаар...

No comments:

Post a Comment