Thursday, February 21, 2013

Ливерпуль

Энэ хотыг манайхан хэд хэдэн түүхээр нь сайн мэдэх байх. 18р зуунд боолын худалдаагаар огцом баяжсан,/тухайн үед америк тив рүү негрүүдийг боол болгон зардаг байсан хамгийн олон онгоцтой хот байсан юм/ мөн алдарт Титаник анхны бөгөөд эцсийн аялалдаа чухам эндээс л гарч байсан. Бүх цаг үеийн хамгийн агуу хамтлаг гэгдэх Beatles энэ хотоос л төрөн гарсан. Миний хувьд домогт хөлбөмбөгийн баг улаануудын шүтэн бишрэгч.
1998 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргаар хар зурагтаар нэгэн тоглолт үзсэн нь Англи - Аргентин байлаа. Энэ тоглолтонд Оуэн цоорч гайхамшиг бүтээсэн ч баг нь ялагдсан. Харин тэр Оуэн Ливерпулийн бүтээгдэхүүн байсан юм. Энэ үеэс энэхүү багийг хальт харж эхэлсэн гэж болно. Гэвч тухайн үед Монгол ТВ-н спортын хөтөлбөр гэж нэвтрүүлгээр Ливерпулийн тухай бараг сонсогддоггүй л байсан. Төдөлгүй оюутан боллоо. Таван цагариг сонингийн дугаар болгоныг худалдан авч уншдаг боллоо. Чухам тэр л хавар Ливерпуль Европын тавцанд эргэн ирсэн юм. Ливерпуль-Рома 2-0 Өнөөх Оуэн 2 гоол дараагийн шатанд Ливерпуль үлдлээ. Бага дэлхийн аваргыг тэргүүлж байсан Батистута тэргүүтэй Ромаг төвөггүй ялаад дараа нь нэг багтай тоглосон санахгүй байна. Ингээд шилдэг 4-т Барселонтой таарлаа. Тухай үед STAR SPORTS сувгаар Испаний ла лиг гардаг байсан л даа. Тухайн үед үздэг ганц лиг маань байсныг ч хэлэх үү Марк Овермарс Франк Де Бур  Патрик Клайверт тэргүүтэй багийг зогсооно гэдэгт эргэлзэж байлаа. Гэхдээ тэрхүү 2 тулаанаас баг маань 1-0 гэсэн үзүүлэлтээр ялж чадлаа. Ингээд аваргын төлөө Алавестай тоглох болсон юм. Тэр тоглолт бол УЕФА цомын хамгийн сонгодог финал болсон юм. Нэмэлт цаг 5-4 бгайхалтай ялалт байлаа. 2001 оны намар Манчестер Юнайтед Ливерпуль гэсэн сонгодог тоглолт үзэж билээ. Тэрхүү тоглолтонд Ливерпуль өрсөлдөгчөө хөнгөхөн 2-0 р ялж билээ. За ингээд би гэдэг хүн нэгэн шүтээнтэй болж орхилоо. Стивен Жеррард түүний тухай хөлбөмбөг сонирхогчид бүгд мэдэх байлгүй дээ. Түүнийг би Зинедин Зидан, Ривалдо, Луйс Роналдо нартай адилтган үзнэ. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа шигшээ багуудын тоглолтонд хүчирхэг Герман машиныг Ливерпулийн гурвал гэрт нь 1-5 р бут ниргэлээ. Түүнээс хойш кабелийн сувгууд ч нэмэгдлээ. Багийхнаа тоглолтыг илүү олон үзэх боломжтой болж байсан. Шүтээн маань удалгүй багийн лидер ахлагч болон дэвшлээ. 2005 онд АвЛиг-н бүх цаг үеийн шилдэг финалыг үзүүлэн аваргаллаа. Өнөөдөр баг маань нэлээдгүй амжилт буурсан ч одоо хүртэл багаа дэмжиж шүтэн биширсээр л. Тун удахгүй багаа Европ дэлхийн тавцанд харахыг хүсэж байна  даа.

No comments:

Post a Comment