Friday, February 1, 2013

Шарын шашны нөлөө Монголд

Манж нарт Монгол орныг эрхэндээ оруулахад хамгийн их тус болсон зүйл бол шарын шашин. Өнөөдөр ч Монголчууд юм болгонд лам хар гэж гүйгээд байгаа нь надад таалагддаггүй. За ингээд түүхийн зарим нэг эх сурвалжид юу гэсэн талаар.


Чингис хаан болон түүний үр ач нарын дэлхийг донсолгосон омголон морьтон Монголчууд тун хэрдан доройтон унаж харин эрхшээлд орсон. аливаад хүлцэнгүй байхыг номлодог шарын шашны нөлөө Монгол оронд асар хурдцатай тархаж бардам омголон Монголчуудад төлөв даруу байхыг сургаж айлдаж эхэлвээ. Монгол хүний эрх чөлөөт дураар сэтгэлгээг хоромхон зуур шашны нөлөөнд орно гэж хэн ч санасангүй. Монгол орон туйлын ядуу сүм хийдээр дүүрсэн орон болсон юм. Фердинанд Оссендовскийн бичсэнээр бол Монголчуудын амьдрал ихэд доройтсон хүүхдүүдийнхээ хэн нэгийг нь лам болгох нь тухай үеийн Монгол айлуудын нэг хүсэл болсон байсан гэж бичсэн байдаг. Мөн байгалийн болон гадны ямар нэгэн золгүй явдлыг бүгдийг бурхан шашинтай холбон мөргөж сүслэн залбирдаг байсан гэж бичсэн байна. Бидэнтэй цуг явсан Ионгол газарч гэнэт мориноосоо буун урсаж байгаа уснаас ууж биеэ булхаж сүйд болсон гэх бөгөөд энэ нь хотоос доош урсаж байгаа ус. Богд хаан биеэ угаасан бол бусад нь бараг угаадсаар нь ч болтугай өөрийгөө ариусгана. Ийм байж болох уу?.  Ийм болтол Монголын ард түмнийг мунхаг харанхуй бүдүүлэг байдалд байлгаж дарлах Манж чин гүрний хүсэлд нийцсэн байх. Большевикуудын нөлөө сүм хийдийн эсрэг харгис хэрцгий хүчтэй байсан ч дарж чадсангүй. Ардчиллын нөлөөгөөр шашин шүтэх эрх чөлөө нээлттэй болсноор дорхноо өндийгөөд ирсэн байх юм. Шарын шашинтай орнуудын талаар ярьцгаая. Эхний ээлжинд бодвол өнөөх Түвд л байх тэд өнөөдөр тусгаар улс биш. Бутан, Балба, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Тайланд гээд хардаа. Энэтхэг Тайландыг оролцуулахгүйгээр харвал энэ дунд олигтой хөгжилтэй орон лав алга. Яг үнэндээ шарын шашин Монгол орны мандан бадрал хүчирхэгжлийн түүхтэй холбоотой байсан удаа байхгүй. Цагаан сараар лам нам хураад л бөөн юм болоод л байх шиг. Яг үнэндээ домогт Чингис хааныг лам нар даатгаж байсан гэж хэлэх нь холгүй. Цагаан сараар төрийн өндөрлөгүүд нь хамба ламтай очиж золгоод байх шиг. Тийм л сүслэж биширмээр байгаа юм бол. Бидний хамгийн том бахархал болох Чингис хааныхаа итгэж сүслэдэг байсан мөнх тэнгэр уул усаа шүтээсэй билээ. Юмыг шүтэж биширч болно гэхдээ ингэж худлаа намирах хэрэггүй л баймаар юм.

No comments:

Post a Comment