Monday, April 15, 2013

Жаал донгосмоор санагдав

Өнөөгийн энэ улс төр бантанг хараад байх нь ээ дуугүй байж чадахгүй юм. Бөөн томилгоо халаа сэлгээ. Үүнийг зарим нь айхтар дэмжиж олон жил шигдсэн хувалзнуудыг зайлуулж байна гэх юм. Гэхдээ томилгоо сэлгээ дээрдэж ажил хийх, хийж чаддаг хүнээ сонгох нь өнөөгийн нийгмийн зогсонги байдалд орсон араа шүднүүдийг эргүүлэх учиртай.
Тэгтэл томилгоо утга учраа алдаж хаашаа ч нөлөөлөх боломжгүй хамгийн жижиг суудал орон тоо руу хүртэл халдаж байх юм. Тэр хооронд нөгө ажил гацна. Хөдөө бол бүр замаа алдаж байгаа дуулдах юм. Манай нэг хамаатны хүний хүүхэд 1-р анги гэтэл АН ялсан биш хуучин багш байхгүй шинэ багштай болж гэнэ /бодвол тэр ялан дйилэгчийн хамаатан л байх/. Нэгнээсээ өшөөгөө авч зайлуулж байвал гэмгүй ардын хүүхдүүд яах нь падлийгүй юм байх.

Би АН үнэнч дэмждэг хүмүүсийн нэг л дээ. Харин одоо АН-с нэг л жийрхээд байдаг боллоо. Гэтэл өөр АН-с дээрдэх хүчин нэг ч алга. Тэгэхээр надтай адил бодолтой олон хүний хувьд сэтгэлд нь хүрэх нэг ч улс төрийн хүчин байхгүй гэсэн үг. Болдогсон бол сайхан харааж зүхэж тайвшрах юмсан. Дааанч Сайхнаа ах аваачаад хийчихнэ.

No comments:

Post a Comment