Friday, May 3, 2013

Тойрон хүрээлэгчид

Наполеон Бонпартаас эхлэе. Корсик нутгийн хүү Бонапартын амьдрал өгсөж уруудахын аль туйлыг үзсэн хүн. Залуухан бага даргаас Францын эзэн хаан болтол өсөн дэвжсэн тэрээр алдар нэр амжилтаар бялхаж байлаа. Энэ цаг үедээ л тэрээр өөрийгөө суут жанжин байсан хэдий ч өөрийгөө ямар тэнэг мөчидхөн бодолтойгоо ард тэмэндээ харуулсан юм. Тэрээр өөрийгөө тойрон хүрээлэгч болон сайд дарга нарын суудалд өөрийн ах дүү хамаатан садан бүхнийг томилж байсан юм.
Чухам эдгээр хүмүүс л Наполеоны нэр төрийг унагаж Франц орныг сүйрэлд оруулсан юм. Наполеоны 2 дах хүн бол сайд Талейран байлаа. Энэ хүн Англитай хуйвалдаж Наполеоныг унагахад нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Наполеон нэгэнтээ би улс орныхоо хэргийг энэ тэнэгүүдэд хором төдий ч даатгаж чадахгүй нь гэж хэлсэн байдаг. Тэд өөрсдийг нь өргөмжилсөн Бонапартаас урваж өрөвдөх сэтгэлгүй хаяж явсан. Ингээд л Наполеоны уналт тасралтгүй үргэлжилж амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг өдөр бүрийн үл ялах доромжлол гутамшиг дунд өнгөрүүсэн билээ. Түүний алдар нэр дэлхий дахинд өнөөдөр хүртэл хамгийн шилдэг суут хүмүүсийн нэг гэж хүлээн зөвшөөрөгддөг ч тэр улс төрийн хувьд маш харалган мөичдхөн бодолтой тэнэг хүн гэж түүхэнд үлдсэн байдаг.
 Одоо дараагийн нөхөр бол Адольф Гитлер лүү орьё. 3-р рейхийн 1000 жилийн настай гэгдэх эзэнт гүрний удирдагч тэрээр улс төрийн бодлогын хувьд Бонапартаас хол давах тэнэг байлаа. Түүнд жанжны авьая гэхээр юм юу ч байсангүй. Тойрон хүрээлэгчдээ тэрээр зөвхөн өөрийг нь аялдан дагагч өөрийг нь магтан дуулагч нараар хүрээлүүлсэн. Орос орон луу хийсэн дайн Гитлерийн мөхлийг түргэтгэсэн юм. Генерал фельдмаршал Манштейн дурдатгалдаа "Сайд Бломберг Гитлерт бүх армийн удирдлагыг гартаа авахыг зөвлөснөөрөө армидаа үхлийн цохилт өгсөн юм" гэж дурссан байдаг. Гитлерийн сум хэрэгслийн сайд Шпеер дурдатгалдаа "Би армийн удирдлагыг нэг өдөр ч өөр хүнд шилжүүлж чадахгүй нь" гэж хэлж байсныг дурсчээ. Өөрийгөөө ямар тэнэгүүдээр хүрээлүүлсэн гэдгээ Гитлер мэддэг байсан байж. Гитлерийн 2-р хүн болох Герман Геринг бол зусар бялдууч амин хувийн эрх ашгаа хичээсэн Гитлерт таалагдахын тулд юу ч хийхэд тйим л хүн байсан. Гитлер тушаал өгнө. Биелэгдсэн эсэхэд хэн ч хяналт тавихгүй. Тушаал нь гуйвсаар гуйвсаар сүүлдээ замхарна. Мэдээж Нюрнбергийн танхимд бүгд Гитлерт буруугаа чихсэн тэднээс өөр дээрээ хариуцлага авч эр хүн шиг буруугаа хүлээсэн нь бараг байхгүй. Гитлерийн дэвшүүлсэн өөд нь татсан болгон Герман орныг сүйрлийн зам руу хөтөлсөн юм. Үүний үр дагаварыг Германы ард түмэн л үүрсэн 44 жил 2 улс болж дайсагнан амьдарсан гэдгийг бүгд мэднэ. 
3 дах этгээд Иосиф Сталин. Өнөөдрийн түүхэнд түүн шиг аймшигтай яргачин алуурчин адгийн амьтан байхгүй байх. Тэр хатуу чанга хүн байсан. Өрөвдөх хайрлах өршөөх гэдэг үгийг цөөхөн л удаа хэлсэн. Гэхдээ түүний систем түүний улс дээрх 2-с тэс ялгаатай дэг журамтай байлаа. Сталины тушаал төмөр мэт хатуу бас хайр найргй байлаа. Түүний тушаалыг зөрчсөн биелүүлээгүй хэнийг ч мөрдөн мөшгөж хайр найргүй устгадаг байлаа. Гэхдээ тэр хэдий харгис хатуу ч түүий өөдөөс хэлэх үгээ хэлж чаддаг үзэл бодолдоо үнэнч Молотов, Жуков, Васильевский, Антонов, Ванников Ватутин Чярняховский нар Сталины өөдөөс ам мурийж байсан ч тэр тэднийг алаагүй бас зайлуулаагүй. Сталинй 2 дах хүн болох Молотов Сталины уур цухал бухимдлыг тэвчээртэй сонсдог гэхдээ түүнийг аялдан дагаж зусарддаг хүн биш байсан юм. Тэр өөрий үзэл бодлыг хамгаалж чаддаг хэлэх үгээ хэлдэг тйим л хүн байсан. Харин ч дэвшүүлэн ажиллуулж байсан байдаг. Сталиныг хүрээлэгчид ийм л хүмүүс байсан. Сталин хүссэн үедээ амарч зугаалаад зусландаа очиж хэд хоногоор алга болж чаддаг байсан. Үүндээ ч тэр санаа зовдоггүй байсан. Түүнийг хүрээлэгчид түүнийг байхгүйд тэнэг юм хийх улсууд биш гэдгийг тэр мэддэг байсан юм. Чухам ийм л улсуудыр хүрээлүүлсэн болохоороо тэр хүн ялагдал дунд Наполеон Гитлер нар шиг үхээгүй юм. Тэр үхэн үхтлээ удирдагчаараа дарангуйлагчаараа үлдсэн юм.

No comments:

Post a Comment