Friday, May 3, 2013

Том биш бас чухал биш ажил

1943 оны хавар Германы командлал иэрх зуны кампаниа чухам Орел-Курск гэсэн районд хийх нь Сталины хувьд ч тодорхой байлаа. Тэрхүү район тойрогт дайны эргэлтйн цэг болох дэлхийн түүхэнд хэзээ ч гараагүй тулалдаан өрнөх нь тодорхой байсан юм. Германчуудын хамгийн сүүлийн хамгийн хүчтэй хүчин чармайлт тэнд л гарах байлаа. Юманд ул суурьтан ханддаг Сталины хувьд шалга бас дахин шалга. 



Германы засаг захиргаа тогтсон эзлэгдсэн нутгуудад хүмүүсийг хийж байсан ажлаа үргэлжлүүлэх нь тйим хвор тохиолдол биш байлаа. Германд эзлэгдсэн нутагт багш нар багшаа, төмөр замчид төмөр замын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Багш нарын хувьд хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгох ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдэг бол Германчууд звшөөрсөн л үйлдэл. Харин партизануудад бол үгүй. Тэднийг байнга заналхийлнэ. Багш нарын асуудлыг орхие. Төмөр замын ажилдаа эргэн орьё. Одоо хүртэл манай төмөр замд байдаг тос шалгаж урт алх бариад л вагоныг цохиж үзээд л шалгадаг хүмүүс байдаг. Чухам тэр л хүмүүс Оросын тагнуулууд байлаа. Вагоноор ирж байгаа цуваанд юу байгаа хаашаа чиглэж байгааг илтгэнэ. Барс Ирвэс танкуудыг 1943 оны хавраас олон тоогоор ашиглаж эхэлсэн тэр үед л эдгээр хүмүүс өөрийн үүргээ гүйцэтгэсэн юм. Алх барьсан замчныг Германууд тагнуул гэж сэргийлэхээсээ илүүтэй цувааг дэлбэлэх хорлон сүйтгэх ажиллагаа хийнэ гэж сэжиглэн алхам бүрийг нт салгахгүй хараад нэгжээд л явуулна. Харин замчин вагоноо шалгана хэрэгтэй бол вагонд тос нэмж хийнэ. Тэр хүнд тэр цувааг хорлох шаардлага ч байхгүй. Тэдгээр тагнуулууд л цуваанд орйтох эрхтэй. Тос нэмэх тонгойх үедээ урт иштэй алхаа цуваанд ачигдсан танк болон бусад зэвсэгний хөлд тавина. Ингээд л тэр өртөөгөөр өнгөрч буй өргөн гинжтэй хүнд танкуудын гинжний хэмжээг алхны урш ишинд сэмхэн тэмдэглэнэ. Хүнд танкууд болох цэрэг зэвсгийн гол цуваа өөр хаашаа ч биш Курск Белгродын районы чилгэж байна. Мэдээлэл батлагдлаа. Курскийн районд идэвхтэй хамгаалах тулалдаанд бэлтгээд!!!R

No comments:

Post a Comment