Friday, May 17, 2013

Дайныг хэн эхлүүлсэн бэ? 2-р хэсэг

Цааш нь үргэлжлүүлэхэд өмнөх зургаа ашиглая

















ЗХУ-н тэр цөмөрч орсон хэсэгт байсан цэргийн тоо нягтаршл маш өндөр байсан бөгөөд Румынтай хиллэж байгаа
Украйны хэсэгт бол хамгийн хүчтэй нэгтгэл болох баруун өмнөд фронт байсан юм. Баруун өмнөд фронтын байрлал Румыны хилд өнөөх Гитлерийн хамгийн их айгаад байсан нефьтийн эх үүсвэрийн яг хажууханд багалзуурдсан байсан гэж хэлж болно. Энэ фронтын цэргийн тоо сая хол давна. Бидний мэдэх /Спезназ/-н эхлэл болох шүхэрчин дайрах отрядын 100 мянган шүхэрчнийг Румыны нутагт буулгахад Румын хэдхэн хоногт ЗХУ-н эрхэнд орох нь тодорхой. Энэ л Германы хувьд хамгийн том заналхийлэл байсан юм. Германы нефть хүнд байдалд орно. Энэ фронт бараг л бүрэн устгагдсан гэхдээ нэр нь үлдэж 1943 оны дунд хүртэл. Баруун өмнөд фронтын нэр Москвагийн тулалдаанд хурандаа генерал А.И.Еременкогийн удирдлаганд байлдаж байсан. Түүний дараагаар К.К.Рокоссовкий С.М.Будённый /өнөө алдарт сахалт/ дараагаар нь хурандаа генерал Ватутин удирдаж байгаад Курскийн тулалдаанд воронежийн фронт болон нэрээ сольж хамгийн хүнд даалгаварыг гүйцэтгэсэн юм. Гэхдээ энэ цаг хугацаа хамаагүй. Тухайн үед хурандаа генерал Кирпоносын удирдлаганд байсан. Энэ фронтын хэсэг Германы армийн гол цохилтыг хүлээгээгүй юм. Германы нутаг руу цохилт хийх боломжтой ч гэсэн Оросуудын довтолгооныг хэзээ ч эхлүүлэхгүй байрлал эзэлж байсан баруун фронт хамгийн ширүүн цохилтыг хүлээсэн юм. Командлагч армийн генерал Павлов. Павлов дайн эхлээд удаагүй байхад л штабын дарга Климовских Григориев Клих Оборин тэргүүтэй удирдах гол бүрэлдэхүүний хамт 1941.07.08 нд цаазаар авахуулсан юм. Баруун фронтын зорилго бол баруун өмнөд фронт шигээ оперативын гол чиглэл биш байсан гэж болно. Герман үндэстэн олноороо суурьшсан дорнод прусс руу эхэлж дайрна гэдэг бол ямар ч командлагчийн толгойд орохгүй асуудал. Хамгийн ширүүн эсэргүүцлийг тэнд л амсана. Тэгж л цаг үрэх шаардлагагүй. Тэрний оронд Румыныг ашигтай байрлалаасаа хурдан цохиж өгөөд л Германыг нефтийн гол үүсвэрээс нь салгаж байгаад л буулгаад авах нь ашигтай. Германы довтолгоо яг л үүний эсрэг байсан юм. Румыны чиглэлээс биш хойгуур арай сулхан гэж хэлж болох баруун фронтын эсрэг хамгийн гол цохилтоо чиглүүлж стратегийн санаачлагыг авах. Үүнийгээ биелүүлж чадвал төвөггүй Москва орох хаалга Смоленск хүрнэ. Тэр зорилгодоо ч хүрч чадсан билээ. Харин дараа нь тэр хамгийн гол хүч төвлөрсөн баруун өмнөд чиглэлд санаа тавьж болно. Үүнийгээ ч хангалттай сайн биелүүлж Украйны нийслэлийг эзэлж Оросын 665 мянган цэрэг 880 орчим танк зэргийг олзолж баруун өмнөд фронтыг үндсээр нь бут цохисон юм. Украйнаас дээрэмдсэн баялгаараа тэд хангалттай байлдаж эсэргүүцэл үзүүлж 1944 он хүртэл ЗХУ нутаг дээр байлдаж чадсан билээ. ЗХУ ийм их хүч байрлуулаад яагаад ялагдаад байсан юм бэ? гэж асуух байх. Хариулт нь бол Бларусын шигүү ой хөвч намгийг хойгуур урдуур тойрох 2 сонголт бий. Эхнийх нь намгаас хойгуур энэ замыг Наполеон туулж байсан юм. Хэдхэн дайралтын дараа Смоленск нээгдэнэ. Харин 2 дах нь намгаас урдуур. Энэ бол ЗХУ -н гол хүч байрласан хамгийн нягт шигүү хэсэг рүү дайрна. Тэгээд ч энэ замаар явахад Москва орох зам улам л урт хол болно. Эндээс дүгнэхэд дайныг Германчууд эхэлсэн ч гэлээ Германчуудад  үүнээс өөр замгүй болгосон буруутан бол ЗХУ байсан юм.

No comments:

Post a Comment