Friday, May 3, 2013

Барбароса

Энэхүү 21 тоот удирдамжинд гарын үсэг зурснаар Гитлерийн Германы мөхлийг даллан дуудсан хэрэг болсон юм. Төлөвлөгөөний гол хэсэг нь Германы арми 3 чиглэлд зэрэг хүчтэй  хүчтэй цохилт өгснөөр хил орчим байрласан зөвлөлтийн армийг таслан зүсэж асар өндөр хурдаар бүслэн устгах Оросын армийг уралын нурууг давуулан хөөж явуулах зорилготой байлаа.
Даалгавар 9 сар гэхэд Уралдын нуруу хүртэл Оросын армийг давуулан хөөнө. Уралын нуруунаас цаашаа Японы сонирхол эхэлнэ. Цаашаа Иран болон дундад Ази, Энэтхэгийн далайд очих. Германы зарим нэг хэвлэлийн газрууд Герман болон Перс хэлний гарын авлагыг хэвлэж эхлэхэд бэлэн болсон йтми л байаа. Энэ даалгаварыг 6-9 сарын хооронд Германы арми Британитай АНУ тай хамтраад ч биелүүлж чадахааргүй тйим л зорилт байсан юм.  Германы ард түмэн 80 орчим сая хүн амтай, газар нутаг тйим ч хангалттай том бус ЗХУ руу халдсан армийнх нь бүрэлдэхүүн 3,5 сая. Харин ЗХУ 180 орчим сая хүн амтай дэлхийн хуурай газрын 1/6 нь тэдний эзэмшил мөн бусад байгалийн баялгийн мөн хувь нь тэднийх. Армийнх нь бүрэлдэхүүн 6 сая орчим шаардлага гарвал энэхүү бүрэлдэхүүн даруй 3 дахин нэмэгдэх боломжтой байсан. Барбароса төлөвгөөний нэг хэсэгт Улаан армийг бут хил орчимд бут цохиод Днепр хүрэх үед Днепр мөрний зүүн эрэгт цэрэг байхгүй. Москва болон Украйн бидний гарт гэж. Гэвч Днеприйн зүүн талд цэрэг байсан юм. Бүр сая саяараа байсан байлаа. Гитлерийн армид 3410 танк байсан гэдэг. Германы танкууд зэвсэглэл хурд хүчээрээ ЗХУ-д 1933 оны үйлдвэрлэсэн Т28 танканд дөхөж очих танк байсангүй. Барбароса төлөвлөгөөг цаасан дээр зурж байх үед домогт Т34, КВ танкууд үйлдвэрээсээ гараад армийн зэвсэглэлд нэвтэрч байлаа. Онгоцны тоо 2500 гаруй. Харин эсрэг талд 23000 танк 17000 мянган нисэх онгоц байлаа. Дэлхийн бүх танк онгоц нийлээд ч ЗХУ армид байгаа танк онгоцны тооноос хол дутна. Танк жаахан ярих гээд үзий. Дэлхий дээр гол мөрөн гатлах давшилтанд тохиромжтой тагнуулын даалгавар биелүүлэх бартаа саадтай замыг түүртэлгүй давах хурдан хөдөлгөөнтэй танкийн тоо 0. Харин ЗХУ-д 4300 гаруй байлаа. Мөн шүхэрчин десантын тоо нь дэлхийн бүх шүхэрчин десантын тооноос 250 дахин их бодоод үз дээ. Дэлхийд шүхэрчин цэрэг 1000 байсан гэвэл ЗХУ-д 250.000. Английн "матильда" хочит хүнд танк 78мм хуягны зузаан шүү дээ 7.8 см, 40мм их буутай байсан. Мөн энэ танк юун бол гатлах, танк довтолнгоонд орох үүрэгтэй. Гэхдээ уруу газар өнхрөх тйим л болмжтой өгсүүр газар бол машинаар чирүүлж гарна. Америкийн танкууд бол бүүр өрөвдөлтэй. Мөлхөө тэргэнцэр л гэсэн үг. Чухам ийм л зэвсэг техникийн хөгжилтэй хүчирхэг ЗХУ руу дайрснаараа Гитлер мөхөл рүү улс орноо хөтөлсөн юм.
Зарим хүмүүс асуух байх л даа. Германы арми ялж байсан ялах боломжтой байсан гэж. Тиймээ ялж ухрааж байсан Москваг эзлэх ч шахсан. Гэхдээ ЗХУ-г бүрэн буулгаж авч ялах боломж 0 хувь. Хил орчим тулж байрласан их хүч хэдхэн хоногий дотор бүслэгдэж бут цохигдсон юм. Энд л ЗХУ-н жанжин штаб  буруу байрлалд цэргүүдээ сая саяар нь Германы армид худуулсан юм. Оросын арми хамгаалж байлдах туршлага өчүүхэн ч байхгүй байсан юм. Улаан арми хориглоно гэдэг бол байж болшгүй зүйл. Оросын армид ийм л мөрдлөг сургаал байсан. Барбароса төлөвлөгөө тэр чигээрээ алдаатай. Амьдралд хэзээ ч биелэгдэх боломжгүй тйим л төлөвлөгөө байлаа. Мөн Германы стратегичид өвлөөс өмнө Москва орно. гэж төлөвлсөн. Мэдээж хэрэг тэд москваг буулгаж авч эзлэж болох юм. Гэхдээ Оросын хүйтэн өвөл, Мөн Москваг эзэлсэн ч бараг юу ч гүй болтлоо сүйрсэн Наполеоны 650 мянган хүнтэй армийн түүхийн талаар тэд бодож ч үзсэнгүй.

.

1 comment:

  1. Урьд нь Дэлхийн 2-р дайныг ингэтлээ сонирхдог нэг л хүнийг мэддэг байлаа. Таны бичсэн зүйлээс маш ихийг мэдэж авлаа. Баярлалаа

    ReplyDelete