Wednesday, May 15, 2013

Дайныг хэн эхлүүлсэн бэ? 1-р хэсэг

1939 оны 10 сар Польшийг ЗХУ Герман хуваагаад авлаа. Газрын зураг доорхи байдалтай болов.

Германы хувьд гол нефьтийн хамгийн  гол эх үүсвэр болсон Румын улсын байрлалыг нэг сайн хар даа. Румын руу ЗХУ нэг л дайралтаар ороод эзлээд авах боломж төгс бүрдсэн байна. Үүнд л Гитлер болон түүний жанжин штаб хамгийн гол санаагаа чилээж байлаа. Хэрвээ Румыныг алдвал Англитай хийж байгаа хойд тэнгисийн мөн Африкын тулалдаанд Герман орон хүчин мөхөсдөх байлаа. Тэртээ тэргүй Германы арми Британийг эзлэн авах найдвараа бараг л алдсан байсан үе. Хэн хэн нь бууж өгөхийг хүсэхгүй дайныг үргэлжлүүлсээр л байсан юм. Умард Буковина, Бессарабиг эзлэн авснаараа Сталин Гитлерийн хүзүүнд хутга тулгасан хэрэг байлаа. Энэ 2 гүрний дунд дайн болох нь тодорхой харин аль талаас эхлэх нь хамгийн гол асуудал болоод байлаа. Хэн түрүүлж дайрсан нь хожих тйим л байдалд орсон байлаа. Герман орон ЗХУ тай байлдсанаар л дайнд ялагдсан биш ерөнхийдөө өөсрдийнхөө эхэлсэн олон фронтын дайнд аль алинд нь ялж чадахгүй мухардалд ороод байлаа. Тэдний эсрэг Англи колониудынхаа хамтаар мөн балканы хойгийн Югославт ямар ч утгагүй байлдаан хийсээр л байсан. АНУ хэнээс ч нуухгүйгээр Англид туслаж албан бусаар биш ч гэсэн эсрэг талд байсаар байлаа. Үндсэндээ Германы командлал хаашаа ч гарах газаргүй болсон байсан хэрэг. Тэдэнд Европ тив хуурай газраар л байлдах боломж үлдсэн байлаа. 1940 оны 5 сард Бисмарк хэмээх аварга онгоцыг нь Англичууд живүүлснээр тэдний хувьд Британийг тэнгист дийлэх сүүлийн найдвараа алдсан байлаа. Харин Оросуудын хувьд байдал нэлээд өөр байсан юм. Тэдний царгийн байрлал газрын зураг дээрх бүдэг шар хэсэгт өндөр нягтралтайгаар төвлөрсөн байлаа. Тэр хэсгээс хэдхэн алхаад л Германы нефтийн зүрхийг булаана. Сталины хувьд төдийлэн яарахгүй мөн Германчууд өөрсөд рүү нь дайрна гэдэгт тэр итгэж чадахгүй байлаа. Энэ цаг хугацаан дээр л алдаж ЗХУ -н хилд тулж байрласан асар их хүчин Германчуудын эхний дайралтанд бараг тэр чигээрээ бут цохигдож хүнд ялагдал хүлээсэн юм. Британы арсланг бараагүй байж Оросын баавгайтай үзнэ гэж үү? Сталин чухам үүнд л найдаад төлийлэн яараагүй байсан байх талтай. Германчууд эхний дайралтаараа хэдхэн хоногт ЗХУ асар их амьд хүч техникийн хүнд хохирол хүлээлгэж ноцтой ялагдалд оруулж чадсан бөгөөд үүнийхээ ачаар тэд 1941 оны өвөл Москва орох тун дөхсөн билээ. Дайны эхний өдрүүдэд мянга мянгараа олзлогдсон Орос цэргүүдийн гутлын түрийнээс Орос-Румын, Орос - Немц ярианы дэвтрүүд хэдэн  мянгаараа олдсон байдаг. Сталны хүү Яковын халааснаас Оросууд намар Берлинд хийх зугаалгын тухай дурссан захиа гарсан гэдэг. Мөн Оросын нэгэн ахмад хожим дурсахдаа Орос цэргүүд дайн эхлэхийн урьд шөнө Орос-Румыны хилийн торыг хумьж аваад ухарсан гэж дурссан байдаг. Өнөөгийн түүхэнд Герман итгэлийг эвдэн гэнэдүүлэн дайрсан гэж бараг хүн болгонд цээжилтэл нь давтдаг түүх байдаг. Коммунистууд түүхийг ингэж л гуйвуулж нуун дарагдуулж чаддаг хүмүүс шүү дээ. Герман сар л хүлээсэн бол ЗХУ -н арми Румын болон бүх Германы нутаг дэвсгэр тусгаал тогтнолд асар их аюул учруулах байлаа.

No comments:

Post a Comment