Sunday, June 9, 2013

Фердинанд Оссендовски Ленин номоос

Коммунизм энэ бол өнгөрсөн зууны хамгийн аймшигт дэглэм. Бидний бүгдийн хэлдэг муулдаг фашистууд ч ийм байгаагүй юм.
Орос оронд социализмыг байгуулсан бидний алдарт багш Ленин. Коммунистууд засгийн эрхийг авсан ч Орос орон хөгжсөгүй баяжсангүй. Орос даяар зэвсэгт тэмцэл өрнөж хаа сайгүй аллага хядлага. "Үйлдвэрийг ажилчдад газрыг тариачдад" хэмээх уриа юу юунаас илүүтэй таричдын эсэргүүцэлтэй хүчтэй тулсан юм.
Дайн самуунд өртсөн Орос орон өлсгөлөн цусандаа хахаж цацаж байлаа. Үйлдвэрийг өөрийн мэдэлд авсан ажилчид инженер дарга нараа цааш нь харуулчихаад өөрсдөө хамаг тоног төхөөрөмжөө тонож хулгайлаад архинд өгөөд дууссан. Үйлдвэр ажиллахгүй ажиллах бололцоо байхгүй. үйлдвэрийг өөд нь татах мэдлэг болосвролтой хүн үлдсэнгүй. Хот өлсгөлөнд автлаа. Тэдний дараагийн бай тариачид байлаа. Тариачдад ургацаа өг хөдөлмөрчид комиссарууд өлсөж үхлээ хурдал хурдал. Эсэргүүцсэн хүн бол хуучин хаант засгийг эргүүлэн авчрах хүсэлтэй этгээд байхаас зайлахгүй. Гаргаж ирээд л ажилчин тариачдаас юмаа харамласан хаант засгийг эргүүлэн авчрахыг эрмэлздэг хүн гээд л гаргаж ирээд буудчихна. Хотынхонд байдгаа өгсөн тариачид өлсөж үхэхээс өөр замгүй. Тосгоын эрчүүд дайн самунд яваад байхгүй. Хүүхнүүд хот орж биеэ худалдаж мөнгө олох, хүүхдүүд ээж аавынхаа хүнс болохоос айгаад хот руу зугтацгаалаа. Энэ үеэр Орос орны том хотуудаар 7 сая гаруй тэнэмэл хүүхдүүд байсан гэдэг тоо баримт бий. Лениний асрамжийн газраас сүмд нууцаар очиж мөргөл хийсэн тул хөөгдсөн 14 настай М охины түүх. Гудамжинд тэрээр хамгийн түрүүн хулгайч хүүхдүүдтэй нийлж хулгай хийх биеэ үнэлж явсаар өвөлтэй золгов. Хулгайч хүүхдүүийн овгор аав дүүг маань авч гараад сүхээр цохичихсон. Бид долоо хоног өлсөөгүй. Харин миний ээлж ирэхээс өмнө би зугтаасан юм гэж ярина. Орох орон байхгүй тэдэнд хогийн цэг дээрхи адууны баас асгадаг газар аминд нь орж дулаахан өвөлжих болов. Хэд хоногийн дараа хогийн цэг дээр үхсэн адууны сэг авчирч хаялаа. Хүүхдүүд сэгийг хэд хоног идэв. Төдөлгүй бүгд өвчинд баригдан бие нь туйлдаж суларч эхэллээ. Хүүхдүүдээс нэгийгээ хот руу оруулж эмч авчрахаар явууллаа. Хот руу орсон хүү сэргийлэгч дээр очин бидэнд туслаач бид өвчинд баригдаад үхэж байна. Бид үхсэн хүүхдүүдээ ч оршуулах тэнхэл алга гэж гуйлаа. Цагдаа эмч аваад хүүхдүүд дээр авчирч үзүүлсний дараагаар хүүхдүүд бүгд сахуу туссан нь тодорхой болов. Төд удалгүй ЧЕКА ирлээ. тэд хогийн цэгийг тойруулан 3 пулемёт зоогоод хүүхдүүдийг хааш нь гаргахгүй хорьж эхлэв. ЧЕКА-гийн хашаагаар дүрэн буудуулах өдрөө хүлээж байгаа нөхдүүдээс авчран хүүхдүүдийн оромжны хажууд нүх ухуулан үхсэн хүүхдүүдийг эхнээс нь булуулж эхлэв. Төдөлгүй амьд үлдсэн хүүхдүүд мөн тэднийг оршуулсан хоригтлуудыг бөөгнүүлж зогсоож байгаад шүршиж орхив. Дахин ЧЕКАгийн хашаанаас хүмүүс авчирч тэднийг булуулаад нөгөө хэдийгээ ч дахин шүршиж орхив. Улс орон даяар өвчин тахал тарж магадгүй байгааг ойлгосон комиссар тэргүүтэй мэдлэг боловсролгүй нөхдүүдийн хийсэн хамгийн эхний ажил нь хүүхдүүдийг барьж авч Москвагаас зайлуулах байлаа. Нийслэл Москвад Английн комуунист намын төлөөлөгчид ирэхээс өмнө ихэнхийг нь барьж авч вагонд ачуулаад Оросын гүн лү цөлж орхив. Цуваа Харьков дээр ирлээ. Замчин вагоны хаалгыг нээж хүүхдүүийг буулгахаар хашгирав хэн ч хариу өгсөгүй. Замчин гараа явуулаад тэмтэрч үзлээ. Хүүхүүд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Кремльд комиссарууд коммунизмыг магтсан үгээ хэлж ядан найрлаж байхад Харьковын өртөөн дээрхи вагоноос хөлдүү цогцоснуудыг тас няс хийлгэн газар шидлэж байлаа. 

No comments:

Post a Comment