Sunday, February 7, 2016

Цусан улаан цас 3

1942.10.24-25 Бид энэ шөнө манайхны нэгний хэлснээр Кременчуг гэх төмөр замын өртөөн дээр зогслоо. Энэ үед биднийг зэр зэвсэг хангамж ачсан нэг биш цуваа түрүүлж фронтын зүг явах нь анзаарагдсан юм.Өөрийгөө Фриц Марзог гэж танилцуулсан ахлах цэрэг.
Бид Оросын тарианы агуулах гэгдэх Украйны тэг дунд явна.
Манай цуваа Днепропетровскийг өнгөрсөн удахгүй Ростов хүрнэ. Тэндээс Сталинград зүүн хойд зүгт байгаа гэж тайлбарлав. Түүний зөв байлаа. Азовын тэнгисийн эрэгт байрлах Ростов хотод өглөө болоход хүрлээ. Цуваа зогсоолд зогсоход тэнгэр бүрхэг хэдий ч гадаа дулаахан халуун тэнгисийн таатай үнэр хамар цоргих аж. Манай нөхөд цамцаа тайлаад вагоноосоо бууцгааж арын вагоны цэргүүд дээр очицгоов.
Яг энэ агшинд чихэнд маань хөдөлгүүрийн дуу дуулдаж тэнгэрээс унах мэт Оросын 3 онгоц гарч ирлээ. Нуугдаад гэх командтай зэрэгцэн дайсны онгоцны пулёмётны дуу хадаад явчихлаа. Бид санд мэнд вагон доогуураа үсрэн орцгоов. Вагон доор хэвтэж байхдаа сумны шунгинах дуу төмөр замын ган төмрөнд оч хаялан ойх зэрэг нь миний нүдэнд маш тод харагдаж байлаа. Хэсэгхэн чимээ тасрах үед вагон доороос гарахаар завдах эгшинд буцаад ирж байна гэж хашгирах чимээ сонсогдов. Тэдгээр онгоцууд яг манай байрлалыг чиглэн чихний хэнгэрэг хагармаар муухай дуу гаргасаар ойртон ирэхийг нь харж амжлаа. Манай талаас сэхээ авч агаараас эсэргүүцэх батарейнууд хариу гал нээснээр дайсны 3 онгоц тэр даруй зугтан алга боллоо.
Цэргийн сургуульд байнга сонсож бэлтгэл хийдэг байсан сургагчийн "агаараас нуугдаад" гэх команд энд үнэхээр хэргээ өгсөн байлаа. Бид босож хохирлоо тооцож үзэхэд ямар ч хохирол амсаагүй байж билээ. Ганц нэг оногдож хөнгөн гэмтэл авсан хүн байснаас өөр гарзгүй өнгөрчээ. Энэ бүхний дараа ахлах байлдагч Марзог бидэнд цувааны даргын тушаалын танилцуулав. Үүнд
Цуваа болгонд 2 хүн өдөр шөнөгүй жижүүрлэж агаараас эсэргүүцэх буунууд болон цуваагаа манаж шаардлагатай үед дайсны агаарын болон бусад халдлагуудад хариу өгөх. Дайсны нутгийн гүн лүү орж байгаа тул партизануудын үйл ажиллагаа ч эрчимжинэ. Төмөр зам эвдэрсэн учраас бид илүү товч замаар явах болно гэх тушаалыг бүгдэд танилцуулав. Өндөр нуруутай Вариас хэдэн нөхдийн хамт хэвтэж байсан сүрэл маань бүр дагтаршаад бөөр нуруу өвдөж байна ядаж хөнжил өгч болдоггүй юм байх даа хэмээн ихэд сэтгэлээр унан гомдоллохыг сонссон ахлаг бага дарга ёжтой инээж. Энэ чинь та нарт маш сайн сургууль болж байна. Та нар фронтод очоод бохир заваан үнэгний нүхэнд хэвтээд ирэхээрээ ойлгоноо гэв. Ингээд тэрээр өөрийнхөө тухай ярьж эхэллээ.
Богино цайвар үстэй энэ эрийг Диетер Малзанн гэнэ. Бидний тэвчээргүй зан хөдлөж түүнээс өнгөрсөн зуны амжилттай байлдаануудын тухай мөн бидний очих гэж байгаа газрын тухай тасралтгүй шалгаав. /KOB Kriegsoffizierbewerber энэ нь офицер цол горилж байгаа гэсэн утгатай. Офицер цолыг курс сургууль төгсөж авдаг бол дайны талбарт эр зориг дайчин байдлаараа ялгарсан цэргүүдэд бас өгдөг/. Надаас асуух шаардлагатай тэртээ тэргүй тэргүүн шугаманд очоод бүгдийг хангалттай харна тэвчээртэй байцгаа миний та нарт дуулгах мэдээ одоо хуучирсан. Би юу ч мэдэхгүй та нар мөн энд байгаа шархдаад эргээд очиж байгаа нөхдөөс илүү мэдээлэлгүй байна гэв. Фронтод очоод анхны буун дуунуур өмдөндөө дусаагаад нүх рүү шургах уу эсвэл эрчүүд үзэлцэхүү гэдэг л та нарын хэрэг.
Дараагийн зогсоол дээр зогсох үед 10 сарын 25 ны мэдээ Вермахтын радиогоор манай цэргүүдийн амжилт ялалтын тухай мэдээ бүх вагоноор сонсогдож залгаад дайчин дуу эгшиглэж байв. Газрын байдал өөрчлөгдөж хүрэн бор тал үргэлжлэн өмнө таарснаас хавьгүй том тосгод илүү их тааралдаж мөн жижгэвтэр толгод их таарах нь ихсэв. Яг энэ үед галт тэрэг зогсож би өөрсдийн сууж байсан вагонуудаас үсрэн бууцгаалаа. Цуваа цаашид явах боломжгүй болжээ. Зам эвдэрсэн бөгөөд засах гэж багадаа 20 цаг орчим болно гэсэн сургаар бид тэр хавиар тарж суугаад амрахаар бэлдэцгээв. Бүрийн болохын алдад хажуугийн уулын сүүдэг яг л олзоо идэх гэж хүлээж буй махчин шувуу шиг сүртэй харагдах аж. Энэ агшинд бидний чихэнд сүрэг зөгий нисэх мэт дүнгэнэсэн чимээ ялгаран сонсогдов. Дахиад л нөгөөх "Агаараас" гэх команд дуулдаж бид ч газраар нэг тарж хэвтэцгээдээ. Онгоцны пулемет тачигнаж газрын хөрсийг сэндийлэх мөн төдөлгүй нөгөөх онгоцноос жижгэвтэр бөмбөг унах нь тод харагдаж төд удалгүй галт тэрэгний толгой хавьд дэлбэрэлт сонсогдов. Тэдгээр онгоц газлуу юм шиг орилолдож хэдэн тойрог хийснээ нисэн одлоо. Вагоны толгой хэсэгт хэдэн бөмбөгний нүх үлджээ. Тйим ч их хохирол учраагүй бололтой. Манайхан яагаад хариу гал нээсэнгүй гэх асуултанд Марзог.
Энэ онгоцыг "Төмөр Густав" ил-2 гэж нэрлэдэг юм. Бага өндөрт хурдан шаламгай маневр хийж чаддаг гол хэсгүүдээрээ хуягласан болохооо бидний винтов болон пулёмёт ямар ч хор хөнөөл учруулж чадахгүй. Энэ онгоц зарим үед олон жижиг эсвэл ганц нэг том бөмбөг тээвэрлэж явдаг юм гэж тайлбарлаж өгөв.
Манай вагон цаашид явах боломжгүй болжээ. Бид Калмыккын их талын хаа нэгтээ хаягдаж элдэх боллоо. Үүнээс цааш явганаар явна 320 хүн тус бүрдээ 18.9кг ачаатайгаар 140-150 км замыг 4 хоногт товичлсон замаар алхаж туулахаар боллоо. Өглөө 6 цагт хөдөлнө амраад гэх команд өглөө.

No comments:

Post a Comment