Monday, February 29, 2016

Цусан улаан цас 4

1942.10.26 үүрийн 5 цагт биднийг сэрэхэд гэгээ ороогүй байлаа. Хүн болгонд хатсан талх хиам багахан хэмжээний мах халуун кофе тарааж өгөв. Бидний хүнсийг өчигдрөөс танаж эхэлсэн нь энэ аж. Урд өдрийн довтолгоонд шархадсан хэдэн хүн вагоны багийнхан мөн агаараас хамгаалахын цөөн хэдэн хүнтэй үлдэж хоцрохоор болжээ.
Бүгд буу зэвсэг луужин газрын зураг тэргүүтнээ бэлдэж хөдлөхөд бэлэн болж аяны марш дуул урам зоригоо сэргээсээр замдаа гарав. Тун удалгүй цаг агаар нар халуунаар төөнөж эхлэх үед бидний маршийн дуу суларсаар замхарлаа. Өдөр дундын алдад хэсэгхэн буудаллаж амарсан болоод цааш хөдлөлөө. Халуун нар биднийг нам цохиж бараг хүч чадал үлдсэнгүй гэгээ тасартал алхаж их талын дунд хаа сайгүй таран үхсэн мэт нам унтацгаалаа.
1942.10.27 Энэ сэрээд хамаг бие хөндүүр оргихыг мэдэрлээ. Хөл маань хөгшин мориных шиг хөшиж хөдлөх болгонд хөндүүрлэж байв. Бусад хэд маань ч надаас дээрдэх юмгүй байгаа нь анзаарагдав. Хүйтэн кофе хэрчим талхаар голоо зогоосон болов. Босоод гэх командыг маш дургүй хүлээж авч арайхийн босоцгоолоо. Бидний бүх ачаа гэвэл хөнжил болон борооны цув хийсэн үүргэвч төмөр дуулга битүү сум чигжсэн бүсний нэг талд нуувч ухах хүрзээ хавчуулж эсрэг талдаа хоолны төмөр аягаа зүүнэ. Хүзүүндээ углаж цээжиндээ унжуулсан хорт хийн баг хүзүүний эргэн тойрон санжигнах нь төвөгтэй. Хүнд буугаа мөрлөж мөн гартаа бохир болон цэвэр оймс дотуур хувцас хийсэн жижиг гар цүнх барьж явна. Эдгээрийн нийт жил 40lb 18.1 кг болно.
Цаг өнгөрөх тусам цуваа сунаж эрчүүд газарт эцсэндээ сунаж ойчих нь ихэслээ. Тэвчээр гарган өндийсөн ч хэсэг яваад л дахиж газарт ойчсоор ядаргаа туйлдаа хүрчээ. Яг энэ үед толгойн хэсгээс урд тосгон байна гэх чимээ дуулдлаа ядарч туйлдсан бид эцсийн хүчээ шавхан босоцгоолоо. Төдөлгүй талын дунд цөөхөн хэдхэн байшинтай нэг хамтрал гэгдэх бяцхан тосгон нэг талд нь салхин эргүүлэгтэй худаг харагдав. Худагт дөхөж очих үед биднийг хариуцаж явсан бага дарга худагт хүрэх ус уухыг хориглолоо. Хэн нэгэн худгийг хордуулсан байж магадгүй гэх болгоомжилсон аж. Энд хэн ч байхгүй байгаа нь түүнд сэжиг төрүүлжээ. Бид модон байшингуудыг ээлж дарааллан нэгжиж нэг настай өвгөнийг олж чирч гулдарсаар бага даргын өмнө авчирлаа. Өвгөний өмнө 2 хувин дүүрэн ус тавихад хувинтай усанд нарны гэрэл гялтганаж харагдана. Бага дарга шаардангуй дуугаар "Наад усаа уу Оросоо" гэж хашгирах шахам хэллээ. Өвгөн бүгдийг тойруулж хараад залирхаг инээмсэглэж 'Pan Karosh Pan Karosh' гэж ус руу зааж хэллээ. Энэ нь манай даргын тэвчээрийг барсан бололтой өвгөнийг шилэн хүзүүнээс нь шүүрэн авч хувинтай ус руу дүрлээ өвгөн хахаж цацан үхээхийн даваан дээр гаргаж ирээд ус аюулгүй ууж болно гэв. Манайхан ус руу ухаан жолоогүй дайрцгааж хангалттай ууж авсныхаа дараагаар бүгд усанд булхацгааж авсныхаа дараагаар тосгоноос хоол хүнс цуглуулахаар нэгжиж эхэллээ. Эрэл бидний урмыг хугалав. Бүхэл бүтэн тосгоноос хэдхэн ширхэг улаан манжингаас өөр юу ч гарсангүй. Вайхерт энэ тосгоныг Оросууд бидэнд юву ч үлдээхгүй гэж цөлмөсөн эсвэл манайхан биднээс өмнө ирээд хоосолсноос зайлахгүй гэж урам хугарсандаа үглэнэ.

No comments:

Post a Comment