Thursday, March 10, 2016

Цусан улаан цас 5

1942.10.28 Хоосон ходоодтой бидний марш илтэд удааширч, халууцаж ядрахын эрхэнд ихэнх хувцсаа тайлж өөрсдийн биеэ аль болох хөнгөн сэрүүн байлгах гэж хичээнэ. Эцэс төгсгөлгүй энэ тал хааш нь биднийг хөтлөнө бэ? Тэнгэрт дүнгэнэх дуу гарч тэр нь аажмаар бидэн лүү ойртож байгаа сонсогдож эхлэх үест "агаараас хэвтээд" гэх команд хадлаа. Цэргийн сургуульд заалгаж байсны дагуу бүгд тарж тэр зүг рүү толгойгоо эргүүлж нүүрээрээ газар шурган хэвтэцгээв.
Толгойгоо өндийлгөж онгоц руу харахад хүнд ачаагаа тээн алгуурхан урагшлаж байгаа нь илхэн. Улам ойртох тусам нарны туяанд гялтганах далавчин дээр нь хас тэмдэг тодорч гарч ирэв. Манайхан байлаа. Бид босож малгайгаараа даллаж мэнд хүргэхэд тэдгээр онгоцууд  үхлийн ачаагаа тээсээр Сталинград орших зүүн хойд зүг алгуурхан далд оров.
Жижиг биетэй Громмел Марзог бид 2-н голд орж ирж асуух боломж гарсан гэсэн шиг бид хэр хол явах бол гэж асуухад. Марзог мөрөө хавчсанаа магадгүй маргааш гэв. Энэ мөчид алсад хүнд бөмбөгний дэлбэрэх дараахан нь шуурга болж буй мэт чимээ сонсогдов. Харанхуй болохын алдад алс тэнгэрийн хаяанд хурц гэрэл гялалзаж нь бидэнд маш тод харагдлаа.
Тэнд Сталиград 
Вариас тэр зүгт гараараа зааж тэр гэрлүүдийг хараач. Бид тэр зүгт бүгд анхааралтай нь аргагүй ажиглацгаалаа. Түүний заасан зүгт нисэх онгоцууд агаараас дэнлүү шиг зүйл хаях бөгөөд түүнийг дагалдан дэлбэрэлтийн чимээ үүсч шулуун зураасан гэрэл олгойдно. Дэнлүү газарт бууж гэрэл харагдахаа байх бидний дундаас нэгэн хал байлдагч энэ давхар далавчит онгоц байгаа бөмбөгдөхөөс өмнө шүхэрт өлгөсөн дэнлүү шиг гэрэлтүүлэгч хаядаг юм./Тэр энд чухам аль талын онгоц гэдгийн дурдсангүй./ Тэр нь газар аажмаар буух үедээ тухайн орчныг нэлээд сайн гэрэлтүүлж өгнө энэ агшныг ашиглан онгоцнууд байгаа оновчтой бөмбөгдөж чаддаг юм гэж тайлбарлаж өглөө.Харин тэр онгоцыг өөрийнх нь гаргаж байгаа чимээнээс нь болоод оёдлын машин гэж тэргүүн шугамны цэргүүд нэрлэнэ. Мөн тэнгэрт хэлхэээтэй сувд мэт харагдах гэрлийг агаараас эсэргүүцэх бууны сум онгоцыг сөнөөхөөрөө оролдож байна эдгээр үйлдлүүд бидэнд ямар ч дуу чимээгүй үзүүлбэр шиг л санагдаж байлаа.
1942.10.29 Бидний урам зориг сэтгэл зүйг навс унагасан өглөө боллоо. Цагийн өмнөөс орж эхэлсэн бороонд тэдний царайнаас энэ байдлыг төвөггүй харж болохоор. Ширүүн бороог хүйтэн салхи дагалдах нь бүр таагүй. Нүцгэн энэ талд салхины хүч улам чангарч нөмөр болчих юм юу ч байсангүй. Борооны дуслууд нүүрийг маань зүү шивэх мэт хорсгох үед өөрийн эрхгүй тонгойж төмөр дуулгаараа халхлана. Бүгд цуваа өмсөж салхины өөдөөс алхахад хүйтэн салхи цувыг дэрвүүлэн нойтон өмдмйг тасралтгүй алгадах мэт. Хүчтэй салхи сөрж алхах яггүй хүнд аж. 
Нэлээдгүй явсны эцэст бид нэг тосгонд ирж амрах үед л бороо зогсов. Бид ч хэдэн малын сарай шиг юмнууд олж аваад орж хэвтэцгээлээ. Тосгон маш их хөл хөдөлгөөнтэй цэрэг дарга нараар дүүрэн тэд ч яг дүрэм ёсоор нэг нэгэндээ ёслож илтгэж байгаа нь биднийг тэргүүн шугаманд ингээд ирчихлээ гэжүү хэмээн бодоход хүргэлээ. Цувааны дарга удирдлагын хэсэг рүү явж маш их хэмжээний шөл багахан хатсан талх олж ирэв. Ханатлаа шөл уусны дараагаар ядаргаанд орж буларсан холгосон бие маань маш хурдан сэргэлт авч байгаа нь мэдэгдэж байв. Бид энд хонохгүй аж. Эндээс 8 км зайд очих ёстой байлаа. Тэнд манайхныг машин ирж авах ёстой гэнэ. 8 км зайг цаг хагасын дотор түргэн маршаар хэдий их ачаатай байсан ч ядах юмгүй тууллаа. Арвайн шөл ч үнэхээр ашиг тусаа өгч. Очих газраа хүрэх үед ачааны машинууд явсан байлаа. Дараагийн машинууд иртэл хүлээсээх өөр арга байсангүй. гэгээ тасрахын үед машинууд ирж төдөлгүй ачаалан хөдлөх үед  бүр харанхуй болчихлоо. Олон машины бөөгнөрөл бүхий нэгэн гүүрний дэргэд ирэх үед миний ардхан талд хэн нэгэн Дон мөрөн гэх нь сонсогдов. Энэ замыг гол хангамжийн зам гэж нэрлэдэг аж. Харанхуй байсан хэдий ч ямар ч машин гэрэл гаргахгүй байсан нь Оросуудын бөмбөгдөгч онгоцноос сэргийлсэн үйлдэл байлаа. Хэдэн цаг явсны дараагаар хэд хэдэн зуслангийн байшин бүхий газар ирэв. Энэ бараг бидний ирэх ёстой газар мөн юм шиг санагдаж эхлэв. Алсад дэлбэрэлтийн чимээ шатаж буй галын дөл харагдаж Сталинград энүүхэнд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Сүүлийн хэд хоногийн хүнд маршид ядарч урам зоригоо алдаад байсан манайхны сэтгэл санаа өөдрөг зоригтой яг л долоо хоногийг өмнөх шиг тулаанд яарсан эрч хүч сэргэж иржээ. Биднийг ямар хувь заяа хүлээж байгаа бол гэх бодолтой зэрэгцэн нүд анилдаж удсан ч гүй гүн нойронд автлаа.

No comments:

Post a Comment