Wednesday, March 16, 2016

Цусан улаан цас 6

Сталинградын тулаанд
1942.10.30 Өглөөний 6 цаг гадаа гэгээ ороогүй л байна. Халуун кофе ууж бага зэрэг хоол идэцгээлээ. Биднийг ямар үйл явдал хүлээж байгаа талаар элдвийн цуу ярианууд бүр хэтэрхий их болж байв. Хүрэх газраа хүрээгүй байна гэж хэлэх нэг байхад бид энд Сталинградаас татагдаж ирсэн хүнд хохирол хүлээсэн дивизэд нөхөн хангалт хийгдэнэ ч гэх ярих нэгэн байв.
Эдгээр цуу яриа баталгаатай үнэн гэж итгэхэд хэцүү жирийн цэргүүдийн амнаас ам дамжсан ярианууд ямар нэгэн хэмжээгээр үнэний хувь байдаг билээ.
Би энд Ахлах цэрэг Марзог мөн Инстербургийн сургуулиас ирсэн нэлээн хэдэн нөхдөө үгүйлж байлаа. Тэднийг аль хэдийн аваад явчихаж. Бидний ээжл иржээ Залуухан ахлах дэслэгч бидэн дээр ирж 2 эгнээ болон жагсаад гэх команд өгөгдлөө. Малзанаас бусад 90 хүн 21р хорооны нэгдүгээр батальонд хамрагдах тушаалын танилцуулав. Манайхныг авч явах 4 машин иржээ. Бүх жолооч ачигч нар дугуй доторхи морьтон бүхий эмблетэй аж. Надад жолоочийн хажуу талын суудал таарлаа. Үндсэн хангамжийн зам гэгдэх энэ зам нь өргөн талаар шулуун сунаж нэлээд өргөн зарим хэсэгтээ хэтэрхий толигор зарим газраар хэтэрхий донсолгоотой яг л гахайн утсан мах шиг хэлбэр өөрийн эрхгүй санагдаж байлаа. Замын уулзвар болгонд яг адилхан будсан самбарууд дээр зүг чиг заасан эргэн тойрны тосгодын нэрийг тодоор бичсэн байх аж. Шуумууд ниссээр л хаа хүрэх гэж байгаагаа жолоочоос асуув. Ахлах байлдагч цолтой жолоо Сталинград биш харин ойроцоохон байх Өвлийн оромж гэх газар луу явж байгааг хэлж өглөө. Сталинградаас хойд зүгт орших тэрх газар нь хотод байлдаж байгаа цэргүүдийг хангах вагон цувааг хүлээн авч цааш нь дамжуулдаг газар гэж тайлбарлав.
1942.10.31 Өвлийн ичээ гэх газар нь их талын яг захад байрлажээ. Rachel гэж нэрлэсэн энэ газар нь нүд алдам цэлийн их талын дунд нэлээдгүй их тааралдах газар бөгөөд нэг талаасаа 4-5 м гүн нүх бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий нуувч байлаа. Хэдий том биш харагдавч дайсан дайрах үед бүтэн батальон цэрэг зэвсэг техник бүх зүйлтэйгээ хангалттай нуугдаад байж болохоор зайтай аж. Энд биднийг хүлээж авсан хүнийг "ажиллагааны эх" гэж нэрлэх аж. хоч нь Spiess Тэр бидний жагсаалын өмнө та нар өнөөдрөөс эхлэн Польш Францад байлдаж байсан баялаг түүхтэй баатарлаг морин дивизийн цэргүүд боллоо гэж бахархалтайгаар мэдэгдэв. Энд зэрэг цолыг нэлээд өөрөөр дууддаг аж. Би болон бусад 30 хүнийг нэгдүгээр эскадронд хуваарилав бусдыг ч мөн ялгаагүй хуваарилагдсан хэсгүүд рүү татаж авлаа. 1-р эскадрон 26 хал цэрэгтэй болтлоо цөөрч/Морьт эскадроны норм 100-200 хүн байх ёстой/ урд өмнө болсон тулаануудад дан жижиг бүлгээр оролцсоор ийн цөөрч. Офицероор ихэд дутагдаж байгаа гэнэ. Алагдсан шархадсан хүмүүсийн тоо хэтэрхий их болжээ.
Эдгээр мэдээнүүд бидний урам зоригийг тйим ч хугалсангүй.Хэдхэн хоногийн өмнө сонссон манай их амжилтын тухай дуулсан бидэнд энэ явдал түр зуурын золгүйтэл санагдав.

No comments:

Post a Comment