Tuesday, November 3, 2015

Нинжа нарын амьдрал руу өнгийхөд...

Шөнө ч их хүйтэн болж байлаа. Галаа түлчихээд холдох аргагүй. Эргэн тойрон гэрэл ихтэй хүн болгон духны гэрэлтэй болохоор л яг л шинэ жил болж байгаа гэмээр. Бид 4 цагийг хүлээн хоолоо идэж суух хооронд манай гал дээр дулаацахаар 8 залуу ирж тойрч суугаад л юм юм ярилцаж манайхантай буу халж эхэллээ. Би яриан дундуур нь орж энэ хавийг нэг начин атгаад байгаа дуулдах юм. Тэрний талаар яриач гэж асуугаад тавьчихав.
Харин хэн нь тэгээд хэлсэн юм нэг начин гээд л мөөрөөд байх юм. Хэрвээ энэ хавийг начин удирдаад зохион байгуулаад байвал хаа байгаа Дорнодын би Хөвсгөлийн манай найз Төв аймгийн та нарыг хамгийн түрүүнд олзолж татвар авах ёстой биздээ. Чи хар л даа мөрөөрөө хүнтэй шөргөөөцөлдөхгүй явахад хэн ч оролдохгүй яах ч гүй байгаа биз дээ гэх нь тэр. Нээрээ яаж ч бодсон энд начны үнэр ч байсангүй. Өдрий сонин хаанаасаа юугаа олоод тэгээд бичсэн юм бүү мэд. Хойшид ч хүмүүсийн ярианаас ямар ч начин байхгүйг баталгаатай мэдэж авсан юм. Хүн болгон зөвхөн хувиа хичээж өөрсдийгөө л борлуулж байгаа газар энэ байлаа.
Мөн нөгөө залуусын ярьж байгаа нь "эртхэн нэг дургүй хүргэсэн хулгайчийг хатгаад суучихаад гараад ирсэн бол өдийд ёстой баллаж байхгүй юу" гэх яриаг ганц нэг биш бүр 10 гаруй хүний амнаас маазраа тоглоомны хооронд сонслоо. Хулгайч нар нэг иймэрхүү үлгэр дуурайлалтай. Гэтэл нүхэнд 11 хүн дарагдлаа гэх чимээ дуулдлаа. Тийшээ нь гүйгээд очлоо. нүхэн дотор бага зэргийн шорооо нуралт болжээ. 11 хүнээс 3 нь гарч ирсэн бусад нь олдсон цагаа ашиглах гээд ажлаа үргэлжлүүлсээр гарч ирэх янзгүй. Тйим ч сүйдтэй нуралт биш байж нэг хүн гэмтсэн дуулдсан. Манай олон жил нинжа хийж явсан найз ч тоосонгүй. Дарагдаж үхсэн хүнээс нэг Замурай тор яс л гардаг юм. Сүүлдээ тэр нүхээ ухаж байхад ганц нэг тасархай хуруу нтр олдож л байдаг юм. Найзын маань нүдэн дээр Дундговьд 2 залуу даруулж нас барж байсан гэж ярьлаа Юман чинээ тоохгүй дээ гэж авч байна. Хүний амь хүрз шорооноос хямд ажээ. Ингэсээр даарч нүд анилдаж гүрийж суусаар байтал 4 цаг боллоо. Найз маань духны гэрлээ зүүгээд нүх рүү орчихлоо. Үлдсэн бид нүхний амсар дээр жижүүрлэж доороос хашгирвал хэрэгтэй юмыг нь дээрээс явуулахаар сууж үлдэв. 2 цагийн дараа шуудайны талаас дээгүүр бондгортой гарч ирлээ. Хамуудаа доор жинхэнэ амьдрал өрнөж байна. Жуман гарууд зөрөлдөөд л уулзалдаа мөргөлдөөд л дээр доогуур чимээ гараад байна. Хатсан аргалыг сөхөхөд хорхой битүү нүх гаргасан байдаг шиг тйим л байна. Бас бүгдээрээ босох зайгүй хэвтээгээрээ байж нэгийгээ дээрэлхэж байна гэсээр гарч ирлээ. Газрын гадарга дээр 200 хүн байна гэж үзвэл тэнд 50-60 хүн нүхэн дотор элбэг байгаа бололтой. Мөн найз маань 10 гаруй жил алтны нинжа байсан хүн одоо нүх рүү орохоор үхчих ч юм шиг санагдаад зүрх үхээд байдаг болж. Мань чинь үхлээ гээд 3 хүүхэд минь яах билээ гэж надад ярьж байлаа.
Өглөө гэгээ орж эхлэхийн алдад харанхуй болохтой зэрэгцэн зугтаасан шоронгийнхон эргэж ирлээ. Эргэж ирээд нүхээ авах нь тод. Гэтэл нинжа бол нинжа шүү дээ. Атамандаж томорч байж олж авсан нүхээ шөнө орхиж явах үед бөөнөөрөө ороод судлыг нь тасартал цохичихгүй яахав.
Бид 6-н нэг маань Түнхэлийнх байсан болохоор нутгийн нэг эгчтэй ярьж ярьж тэдний нүх рүү орохоор боллоо. Өдрийн 12 цагийн үед орж бас нэг бондгортой гарч ирлээ. Гайгүй гардаг нүх байсан болохоор тэр бондгороо "нандин" гэж нэрлээд л шөнийн нэг мөн дээрээс нь нандинтайгаа буулаа. Буух шалтгаан нь маргааш даваа гариг хөөлөг ирэх талаар мэдээ хэдийнээ хүмүүст хүрчээ. Энд байгаа болон хүн нүх олдохгүй тэгээд атамануудаас жйирхээд хоосон бууцгааж байлаа. Мөн дээрээс Түнхэл тосгоны сургуулийн захирал 3 багштайгаа амралтын өдрүүдээр иржээ. Энд байгаа хүмүүсийн тал нь шахуу Түнхэлийнх. Түнхэлийн залуучууд яаж багшийгаа нүх рүү оруулах билээ боломжоороо жаахан жаахан бондгор багш нартаа өгч байна гэнэ.
Уулнаас буусаар байтал орой болжээ. Нөгөө чулуу өгсөн эгч авгайгийнхаар орж хэсэг хууч хөөөрлөө. Эгч олон жил алт ухаж байгаа хүнтэй харьцаж аргалж сурсан сэргэлэн хүн ажээ. Нэг охиноо хэдхэн хоногийн өмнө Америк руу явуулсан охин нь учраа мэдэхгүй хэцүү байна мөнгө хэрэгтэй гэснээр эгч ажилдаа шуурхайлан оржээ. Мөн тэднийд 50 гаруй насны ганцаараа яваа нэг авгай сууж байлаа. Тэр Дарханаас ганцаараа яваа аж. Хотод оюутан 2 охин нь дотуур байрнаасаа мөнгөгүйн улмаас хөөгдөж тэрээр охидынхоо байрны мөнгийг олохоор ийшээ зорьж иржээ. Эдний набор гайгүй хаялгатай юм. Гэтэл нүхэнд орсон хүмүүс гаргаж өгөхгүй юм. Эгчийгээ маргааш доош нь оруулаад өгөөч гэж хэлдэг байгаа. 30 гаран насны идэр залуус бид тэр нүхний амсраас нь доошоо хараад л зүрх үхэж байхад 50 гарсан эмгэн намайг оруулаад өгөөч гэж гуйж байх. Хараад л эгээтэй л нулмис гоожсонгүй. Охид нь сайн сурч ээжийгээ баярлуулаасай гэхээс өөр бодол төрсөнгүй.
Маргааш нь яг ёсоор хөөлөг нь ирж нинжа нарыг буулгаж байна гэх сураг гарлаа. Бид хэдийнээ баруунхараа дах тээрэмд ирж чулуугаа тээрэмдүүлэхээр ирсэн байлаа. Хөөгдөж буусан нинжа нар 10-30 шуудайтай ирээд энд оочерлосон байлаа. Бидэнд оочер байсангүй. "Саваачиг" гэх угаалганд нь оочер гайгүй болохоор цаг захиалж тэнд нэг шуудайгаа бутлахаар тохирч эргэн Баруунхараа орж сүүлийн мөнгөөрөө буудал авч хонолоо. Өглөө манай 3 хүн явж ирлээ. Нэг шуудайнаас маань 5 грамм гарч 300 гаруй мянган төгрөгтэй ирлээ. Манай нөхөд ч уурсан ендоо орсонгүй гэх шалтгаанаас ууж гарлаа. Өдөр тийшээ нэг маань наад муу нандингаас чинь юу ч гарахгүй гэж уурлаж хот руу замын унаагаар яваад өглөө. Бид хэд ёндоо оруулахын тулд үлдсэн бүх мөнгөөрөө ууж орхилоо. Өглөө нь тээрэм орлоо. Хүн ч их оочер ч их.
Тээрэм нь бараг тус бүр тонн жинтэй хүн төмөр дамраар чулууг бутлан давсны ширхэг шиг жижиг болгоно. Үүний дараа ногоон түмэндээ зайлж алтаа ялгаж авна. Мөн тээрэмдэж дууссаны дараагаар тээрмээ угаах бөгөөд энэ үед тээрэмний гагнаасын завсраар орсон 3-4 ширэг элсний ширхэг шиг шороог хүртэл юу ч гүй цэвэрлэнэ. Алт хүнд болохоор тйишээ орчихдог юм байж. Хүмүүс тэр зайнуудыг алх хадаастай орж юу нэг ширхэг ч давсны үйрмэ үлдээхгүй угааж цэвэрлэнэ гээд боддоо. Бид хэд 9 цагт орох ёстой байтал 3 шуудайтай хүн урдуур орчихож. Хүлээнгээ тэр хэвийг сонирхлоо. Хонуурын байшинтай тэр нь 4*8 харьцаатай их дулаахан байшин голдоо зуухтай том наартай. Нэг удаадаа бол 40 орчим хүн "гөөхий" хэвтэлтээр хоночих боломжтой. Ханан дээр нь түлэх модоо өөрсдөө олж ирээрэй гэсэн бичигтэй. Мөн тэнд наймаатай. Энд ёстой архи яагаад ч зарахгүй бэлэн хоол бууз тамхи ундаа бол элбэг. Энд архи зарах юм бол жинхэнэ асуудал үүснэ. Нүхэн дээр нүхээ чулуугаа дээрэмдүүлж байсан хүмүүс энд бол угаагаад гаргаад ирсэн алтаа мөнгөө бол ямар ч атаман шоронгийн боссд зүгээр өгөхгүй. Согтуу бол жинхэнэ алаан болж мэдэх. Тийм учраас архийг ёстой нам хориглоно. Бид хэдийн ээлж боллоо. 3 шуудайтай нөхдүүд 6 цаг гаран болж гарлаа. Бид нарын нандин маань 25-н гурилын шуудайны 70 хувь орчим дүүргэлттэй. 

Тэрийгээ хийгээд л тээрэмдэж гарлаа. Чулуу маань бутраад элс шиг болоод ирэхийн алдад хүрзээр хутгаж гаргаж ирээд хартал хүрзний үзүүр дээр шаргалтаж байх нь тэр. Бид хэдийн ёндоо оржээ. Бөөн баяр ажлаа гялалзуулж байтал гаднаас 60 нэлээн гарсан эмгэн өвгөн 2 ороод ирлээ. Бид хэдийн дараагийн оочер юм байна. Бараг нуруугаар 1,30м хүрэхүү гэмээр болтлоо ядарч атийж цонхирсон улс байлаа. Биднийх гайгүй гарч байсан болохоор тэр 2-г өөрийн эрхгүй өрөвдөж тээрмээ дутуу угааж гарч эмээ өвөөд жаахныг ч гэсэн үлдээхээр тохирлоо. Жек Лондоны зохиол дээр гардаг 60 настай хүү тэтгэвэрт гарчихаад 82 той аавыгаа алтанд Клондайк руу хөөж явуулдаг өгүүллэг яг энэ байлаа. Тэтгэвэрээ аваад жаргаж хэвтэх хөгшчүүл цас шороон дунд шуудай хэрийн чулууг арайхийн цуглууж ирчихээд тээрэмдэх гэж байгаа нь байлаа. Ямар үхэж байгаа хулгайчууд нь ээж аавыгаа ингээд явуулдаг байнаа гэж зүхсээр бид хэд хам хум угаагаад гарч одлоо. Өвгөн биднийхийг хараад л шүлсээ залгин та  нар хэр гарснаа эргэж ирж хэлээрэй гэж захин захин үлдлээ. Тэгээд цаашхи дамжлагууд дуусах болоогүй алтаа мөнгөн усаар ялгаж авна. Тэр үед алт маань цав цагаан өнгөтэй болох ба эргүүлээд ус бүхий аяганд гаазаар түлж мөнгөн усаа буцааж ялгаж авна. Мөнгөн усны хор нь ус руугаа шингээхийн тулд ус бүхийг аяганд хийж шардаг юм байна. Үүний өмнөх дамжлага нь аяга таваг угаадаг FAIRY гээр нэг зайлж харагдсан. Ингээд л алт бэлэн боллоо.
50 гаруй грамм татаж 3 сая төгрөг болж байлаа. Тэндээс гараад эмээ өвөө 2 дээр очтол их муу байна гэсээр угтлаа. Бид хэд тэр хавиар хэд хоног эргэлдэж дунд нь ууссаны хувьд бидний яриа ч шоронжиж орхисон байлаа. 22н товчоо орж байх үед надад жолоо барьж залуу маань "дөнгөө зүү хамаа" /суудлын бүс/ гэж хэлж инээлдэж байлаа.

Сүүлйин үг. Энд байгаа алтны нинжа нарыг зогсооно гэж бол үнэндээ гонжийн жоо. Гар аргаар ийм маягаар амь зуудаг хүмүүсийн тоо маш болжээ. Тэдэнд зохицуулалт зөв зохино байгуулалт хийхээс өөр арга байхгүй. Ийм их хүний давалгааг одоохондоо зохицуулах боломж бараг 0. Мөн нинжа нарын бусниулсан гээд байгаа талбай. 50*50 илүү гарлаа гээд үзэхэд 100*100 м болох. Эсрэг талын уулыг нэг компани авсан байсан бөгөөд тэр хавийн ойн талбайг километр километрээр нь хуу хамж хаясан байлаа. Хэдий тэд олборлолтоо хийгээд нөхөн сэргээлтээ хийсэн байлаа гэхэд одоогийн байгаа залуухан хусан ойг яавч эргэж сэргээхгүй нь тод. Хийлээ гэхэд зүлэг тариад л ногооруулаад л орхих байх. Хусан ойг эргүүлэн тарина гэдэг бол үлгэрийн далай биз. Хус мод газрын гүнээс маш сайн чийг татдаг гадаргын усанд маш их нөлөөтэй гэж дуулж бйасан юм байна. Жишээг нь ч харж байлаа . Хусан ойгоо огтлоод гол ус нь ширгэсэн газар хэд хэд очиж байсан юм. 
Нинжа нарыг өмөөрөх гэсэндээ бус аргаа барж ганц үлдсэн ажлын байр нь ийм болсон улсууд маш их байсан нь тэр билээ. Тэдэн зөв зохицуулалт талбай өгч өөрсдийнх нь төлөө ямар нэгэн алхам хийх цаг болсныг бэлхэн харагдаж байлаа. Монгол даяар бараг 100 мянгаар тоологдох гар аргаар олборлогч нар байгаа нь тодорхой. 

No comments:

Post a Comment