Tuesday, November 10, 2015

Цусан улаан цас.

Өөрийн сонирхол цэрэг түүхийн сэдвийн дагуу нэг орчуулга хийгээд үзэхээр шийдэв. 
Gunter Koschorrek "Blood red snow"

1-р бүлэг Аян замд 1942 оны 10 сарын 18.
Би өнөөдрөөс эхлэн тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн маань энэ. Цэрэг тээвэрлэх урт цувааны нэгэнд боодолтой сүрлэн дээр суугаад л вагоны сэгсчин тачигнах чимээн дунд өөрийн үеийн ид 18 настай бага дарга түрүүч байлдагч нийлсэн 300 орчим залуустай хамт энэ цуваанд суугаад 3 цаг гаруй явж байлаа.

Бидний хамт байсан багахан хугацаа дуусчээ. Бид зүүн Пруссын Штаблакын цэргийн сургуулиас фронт руу илгээгдэх урьдчилсан сургалтанд хамрагдаж тэргүүн шугаманд очиход бэлэн болжээ. Биднийг фронт руу илгээх болсныг мэдсэн сүүлийн 3 хоног үнэхээр их сэтгэлийн догдлол хөөрөл дунд өнгөрсөн юм. Инстербургт ирэхэд сургалтын батальоны захирагч бидэнд аян замд гарахаас өмнөх урмын үг хэлэв.
Захирагчийн бардам сүржин үгтэй илтгэл нь бидний урам зоригийг маш өндөрт өргөж байсан юм. Бид энхрий хайрт Герман орон мөн Фюрерийнхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу ойрын хугацаанд тавигдсан зорилтыг даван гарахын тулд цэргийн сургуулийн хатуу чанга шалгуурыг нэр төртэй даван гарсан сүүлийн 6 сарыг та бүхэн хэзээ ч мартахгүй.
Бид бүхнийг шинэ эрин шинэ зорилт аугаа ирээдүй хүлээж байна. Гэснээр түүний үг ч дуусаж, бид Инстербургийн гол хаалгаар төмөр замын өртөө чиглэн хөдлөв. Намрын сайхан өглөө бидний маршийн дуу шиг цоглог байлаа.
Бидийн дүүргэсэн Штаблакийн цэргийн бэлтгэлийн бааз нь хатуу чангаараа биднээс өмнөх хал үзсэн цэргүүдийн дунд ч алдартай алдартай газар. Бид эндээс тээвэрлэгдэн цэрэг нэн даруй шаардлагатай байгаа ангиудад хуваарилагдаж очих байлаа. Хаашаа ямар газар очих гэж байгаагаа бидний дундаас хэн нь мэдэхгүй байсан юм. Вагонд сууснаас хойшхи өдрүүдэд хүн бүр байлдааны цагийн хүнсний хуваарьт шилжив. Манай вагонд төмөр загалмайн 2-р зэргийн одон мөн шархадсан гэх тэмдэг бүхий бага дарга мөн түүний адил ханцуй дээрээ эдгэрээд гарсныг илтгэх тэмдэгтэй 2 цэрэг цуг явж таарсан юм. Тэд өөрсдийн хуучин байсан ангиуд руугаа буцаж байгаа нь тэр аж. Манайхан бүгдээрээ тэднийг тойрон сууж юу болох хааш нь зөөж байгаа талаар тасралтгүй шалгаана. Бага дарга гаанс зуусан ихэмсэг дүртэй нөхөр байлаа. Амнаасаа ямар ч үг унагасангүй. Тэдний ижил нөхдийг уг цувааны вагон болгонд ахлуулж сонгожээ.   
Гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар үг унагаж чадсан бололтой. Морин цэргийн уламжлалт шар өнгийн мөрдөстэй нь морин цэргийнх гэдгийг нь илтгэж байгаа хэдий ч морьт ангийг шинээр эмхлэн байгуулж танкийн дивизийн явган цэргийн хороонд хуваарилж байгаа бөгөөд бидний очих зүг Сталинград орчим гэдэг нь тодорхой болжээ. Одоо зөвхөн хүлээгээд харах л үлдэж.
Яг манай вагонд 16 хүн байх бөгөөд би бүгдийг нь зүс мэднэ. Тэдгээр дундаас зургаан залуутай би арай дотно нөхөрлсөн юм. Байнга л өлслөө гэж ярьж явах Ханс Вайхерт, Вариас гэх нуруулаг өндөр залуу мөн түүний хажууханд хэвтэж байгаа цайвар шаргал үстэй булчилаг эр Куппер. 4 дэх нь даруухан дөлгөөн зантай Громмел үргэлж л аман хуур тоглож явдаг Хайнц Курат зав л гарвал хөзөр тоглож бусдыг тоглоомонд уруу татаж суудаг Отто Вилке нар байлаа.

Цэргийн сургуульд байсан өдрүүдээ нэхэн саналаа. Амрах зайгүй хүнд хүчир сургуулилт хийж байсан бид өчүүхэн зав гарах төдийд Инстербургийн Тиволи кафед очиж охидтой бүжгэнд ордог байв. Дэргэд бүжиглэх охидтой харьцаж чадахгүй ичимхий нэгэн байсан юм би тухайн үед ямар нэгэн шалтаг олоод л татгалзчихдаг хэт даруухан нэгэн байж билээ. 

No comments:

Post a Comment