Monday, November 16, 2015

Цусан улаан цас 2

1942 оны 10 сарын 19
Шөнө их хүйтэн хонож бид өглөөний наранд дулаацаж сууна. Гадаа нэгэн хэвийн үзэх харах зүйлс багатай хоосон нутаг өнгөрсөөр. Үе үехэн тэндгүй өмхөрч муудсан модон байшингууд мөн эвдэрч сүйдсэн сүрлэн дээвэртэй байшингуудтай жижгэвтэр тосгод ойр ойрхон тааралдах аж

Дараагийн зогсоол дээр ирэхэд төмөр замын ажилчдын хувцас нь яг л Вермахтын харуулын хувцастай адилхан харагдаж андуурагдана. Бид тэднийг хараад гараараа далласан хэдий ч хэн ч бидэнд гараар даллаж хариу өгсөнгүй. Манай вагон зогсоолоос аажуухан хөдлөлөө. Энд байсан хүмүүсийн ихэнх нь толгойдоо алчуур зангидсан эмэгтэйчүүд цөөн тооны шовгор оройтой малгайтай Польш эрчүүд харагдлаа. Бүгд дарлагдаж зовсон мэт доош ширтсэн хүлцэнгүй харцтай хүмүүс байв. Вагон явж өнгөрөхөд бүгд хүрзээ шүүрэн авч төмөр зам дагуу ажилдаа гарцгааж байлаа.
Түр зогсох үед бүх хүнд халуун кофе лаазалсан мах зэргийг өглөө. Хааяадаа л ийм хоол иддэг бид ч ёстой амтархан идэж дараагаар нь бүгд угаалга хийв. Бид Оросыг чиглэн яваагаа баттай мэдэж байгаа хэдий ч яг хаана очих нь одоо хүртэл тодорхойгүй л байсаар.
Хөдлөөд хэсэг явсны дараагаар цувааны толгой хэсгээс буун дуу гарч вагон түгшүүрийн дуу гаргасаар тун удахгүй зогслоо. Партизанууд хаа нэгтэйгээс довтолсон бололтой. Цуваа хамгааалатын байдалтай хэсэг зогсож чимээ чагнасан хэдий ч сэжигтэй зүйл мэдэгдсэнгүй. Төдөлгүй бүгд тайвширч аян замаа цааш үргэлжлүүллээ.
1942.10.23
Өдөр хоног өнгөрсөөр бид Оросын нутагт орж ирлээ. Зах хязгааргүй үргэлжлэх тариан талбайн том том тариа хадгалах пин бүхий хэсэг байшингууд таарна. Оросууд үүнийгээ хамтрал гэж нэрлэнэ. Алсад ажил хийж байгаа хэсэг хүмүүс харагдана. Ойртоод очих үест тэднйи ихэнх нь эмэгтэйчүүд байв. Эмэгтэйчүүд бүгд том том баглаата зүйл тэвэрч яваа нь харагдах бөгөөд дунд нь байх цөөн хэдэн эрчүүд нь юу  ч хийхгүй зүгээр алхаж сэлцүүцэж байх аж. Ханс Вайхерт эмэгтэйчүүдээ хар ажилд зарсан эрчүүдийг харж илт дургүйцэж байгаагаа илэрхийлэх үед манай вагоны ахлагч.
Энэ бол Оросд хаа сайгүй байдаг хэвийн зүйл. Тариачин охид багаасаа л үүнд суралцаж ажил хийдэг. Эдгээр эрчүүд дэмий чалчиж дундуур нь явж бусад үед зуухан дээрээ хэвтэж байхаас өөр ажилгүй. Дээрээс нь эрчүүд нь дайнд явсан гэж тайлбарлаж өгөв.
Бид өнгөрсөн хэд хоногт энэ бага даргатай нэлээн сайн танилцаж авсан юм. Тэр маш нийтэч яриасаг хүн байж таарсан юм.Бид түүнд эхэн үедээ Ноён бага даргад гэж ёслож харьцдаг байсан бол сүүлдээ бидэнтэй нэгэн ижил найз шиг болж билээ. Офицер цол горилж байгаа тэрээр өөрийн алба хааж байсан ангидаа буцаж яваа нь энэ байлаа.
Өмнөх алба хааж байсан үеийнхээ тухай ярихдаа гараа зангидаад л царай нь барайгаад л бурхан диваажин гэж үг тэргүүн шугамны цэргүүдэд байдаггүй юм.
Манай морьт анги өнгөрсөн хавар задраж танкийн дивизэд хуваарилагдаж Воронежийн чиглэлд давшитанд орсон. Манайхаас олон ч хүн алагдаж шархдаж 7-8 сар гэхэд манай давшилт Сталинград Дон Чирийн чиглэлд хүрч чадсан ч миний дайчин нөхөд бүгд амь үрэгдсэн гэж ярив. Яг одоо тэнд болж байгаа үйл явдлын талаар би та нараас илүү юм мэдэхгүй. 7 хоногийн өмнө л сүүлийн мэдээ уншсан.

No comments:

Post a Comment