Sunday, February 5, 2017

Цусан улаан цас - 7

1942 оны 11,1-6 Эдгээр хоногуудад фронтоос гоц гойд мэдээ ирсэнгүй. Бид энд ямар ч сонирхолгүй зүйлсээр өдрийг өнгөрөөж байлаа. Цэргийн сургуульд хэзээний заалгаад үзээд өнгөрсөн офицеруудад ёслох жагсаалын бэлтгэл мэт хэнд ч хэрэггүй "мики маус"-н бэлтгэл хийсээр..
Бид цэргүүд нусгай банди нар биш. Биднийг дайснуудын өөдөөс тавь. Тулаанд орж ямар цэрэг болохоо харуулах хүсэлдээ автагдсаар байв.
11.09 шөнө болгон Сталинградын зүгээс битүү дэлбэрэлтийн бүдэгхэн чимээ чихэнд дуулдаж тэр хавийн тэнгэрт улаан гэрэлтэй шүхэр замын дагуу унаж ачаа болон тээврийн машинуудыг хайж байгаа нь харагдана. Энэ орой бид нарт нэг нэг шоколад мөн шил брэнди бичих захиа бичих цаас бага зэрэг тамхи өгөв. Би өөрт оногдсон архийг тамхиар сольчихов. Төдөлгүй манайхны байгаа байр тамхины утаанд живж согтуу улсуудын чангаар дуулалдах чимээ хадаж эхэллээ. Би Grommel- с харуулын ээлж хүлээж авахаар явган аяллын турш чирч явсан хүнд өвлийн цуваа өмсөөд гарахад бункрын муухай үнэр гадаах цэвэр агаараар солигдлоо.
11,11 Цаг агаар хүйтэн дээрээ маш хуурай уур амьсгалтай газар юм. Гадаа хяруу бууж орчин тойрон цагаарч харагдана. манай бөмбөгдөгч онгоцууд Сталинград чиглэн Оросын онгоцуудын хамгаалалтын бүс рүү нэвтрэн орж бөмбөгөө хаяж тэр хавиар нэг утаа босно. Шөнө болгон Сталинградаас ирэх машинууд шархадсан болон үхсэн хүмүүс авчираг байсан юм. Намайг Бункертаа ороход машин урд шөнө 2 үхсэн 3 шархадсан хүн авчирсан гэх сураг дуулдлаа. Үхсэн хүмүүсийг эндээс зайдуухан бидний жагсаалын бэлтгэл хийхээр явах замдаа харсан байдаг модон загалмай тэмдэг бүхий тусгай оршуулгын газарт оршуулчихаж, мөн 2 шархтныг хажуугийн байранд оруулчихаж тэднийг эмнэлгийн машин ирж дараагийн зогсоол руу зөөх ёстой аж. Нэг нь манай букерт унтаж байлаа. Сахал нь өрвийтөл ургасан тэр хүний царайг таних аргагүй нүдээ малгайгаар халхлан миний унтдаг зайнд бөх унтаж байлаа. Чих нь бараг л тасарсан байгааг л ажиглаж амжлаа. Саяхан надаас гарч ээлж авсан Kurat -н байранд би унтахаар хэвтлээ.

No comments:

Post a Comment