Wednesday, July 17, 2013

Оросууд дайнд ялагдахын тулд юу хийсэн бэ.?

Би өмнө нь Германууд дайнд ялагдахын тулд ямар ямар алдаа хйисэн талаар нэлээдгүй бичсэн. Одоо Оросуудын талаар ярьж эхлэе. Дайнаас нэлээд хожмоо ЗХУ-н хамгийн шилдэг жанжнуудын нэг болох Александр Васильевский
/энэ хүн бол ЗХУ маршалууд дотроо эрэмбээрээ Г.К.Жуковын дараагаар орох хүн дайны үед бол жанжин штабын дарга байсан/ хэлэхдээ. Сталин арми доторхи цэвэрлэгээг хийгээгүй бол Германы арми дайрах магадлал хамаагүй бага гэж хэлсэн байдаг.  Сталины цэвэрлэгээнд 30 мянга орчим дарга цэрэг хамрагдаж амь насаа алдсан байдаг. Хамгийн энгийн жишээ бол Испани Монголд алдаршсан генерал Дуглас хочит Смушкевич. Түүнийг Москва өнөө маргаашгүй унах гэж байх үе болох 1941 оны 11 сард буудан хороосон байдаг.  1941 оны 6-7 сард улаан арми аймшигтай хохирол амсаж тулалдаан бүрт ялагдаж баруун чиглэл сүйрлийн байдалтай байх үед Сталин хамаг бурууг тэнд байсан командлалд тохож тэднийг л буруутгаж байсан юм. Тэгээд ч түүнийхээ хариуд тэнд байсан 20 гаран генералыг дайны эхний хэдхэн хоногт Москвад авчирч буудан алсан байдаг. Тэдний буруу гэхээсээ илүү тэднээс чадалтайг цэвэрлэсэн Сталины буруу хамгаас их байсан. Түүний бурууг улаан арми, Оросын ард түмэн асар их үнээр цусаараа төлсөн юм. Оросын ард түмэн сибирийн тэсгим хүйтэн харгалзагчийн бууны хараанд доор амь нас оюун ухаан шилдэг эрдэмтдийнхээ цус хөлсөөр дэлхийд хаа ч байхгүй хүчирхэг арми шилдэг зэвсэг техникийг эх орондоо бэлдэж өгсөн юм. Сибрийг бүхэлд нь бүрхсэн гулагууд Оросын үйлвэрлэл хөгжилд үнэлж баршгүй тус хүргэсэн юм. Үүнийг нь нөхөр Сталин цэргүүдээ хилд тулган байрлуулж бэхлэлтүүдээ татан буулгаж /бүхнийг давших зорилгоор бэллдэг байсан./ дайснаа дутуу үнэлж нэг үгээр тэдний өмнө бүх хөзрөө ил хаясан юм. Дараагийн том алдаагаа 1941 оны 9 сард Украйнд гаргасан юм. Киевийн чиглэлд байсан цэрэг ухрахаас өөр гарцгүй болсон байсан үед Сталин эсэргүүцэж Жуковтой маргалдсан талаар олон эх сурвалж байдаг.  Үүний үр дагавар ч удахгүй гарлаа Гудерианы танкийн бүлэглэл Киевт олзолсон цэргийн тоо гэхэд 665 мянга танкийн тоо 885 болж байлаа. Дараагийн нөхцөл байдал Москвагийн чиглэлд Вьязма энд бүр аймаар тоо гарна олзлогдсн цэргийн тоо 670 мянга 1245 танк 4000 гаруй их буу. Дараагийн том алдаа бол 1942 оны хавар энэ бол 42 оны зуны ажиллагааны үндсэндээ сүйрэл байсан юм. Энд гаргасан алдааны талаар бол хор хохирол бол 3-5 сая цэргийн тоогоор хэмжигдэнэ. Эдгээр алдаануудыг Сталин болон түүний чадвар муутай жанжнууд гаргаж олон сая цэргийн амь нас эх орныхоо баялгаар суут инеженрүүдийнхээ хөлс усаар төлсөн юм.

No comments:

Post a Comment