Monday, August 5, 2013

Хөөж гарга

Гадаадын хөрөнгө оруулагч уул уурхайн компаниудыг Монголоос нэн даруй хөөж гарга. Ингэж хэлж байсан улсуудын магнай тэнийж байх шиг байна. Тэд өөрсдөө гараад бүр зугтаад эхэллээ. Одоо тэр улсууд юу гэх нь сонин.
Байж байг л дээ тоглож байсан юмаа. Их хуралд сонгогдчихоод та нарыг цээжээрээ хамгаалнаа гэхүү?
Хөөж гарга гэхийн оронд хууль тогтоогч сахиулагч нартаа хариуцлагатай уул уурхайн байгаль орчин нөхөн сэргээлтдээ анхаарах байсан юм. Тэгээд ч Монголд ухаад хаясан нүх овоолсон шороо үлдлээ л гэдэг тэр мөнгө нь хаачсан юм бас хэлээд байгаа эдийн засгийн өсөлт нь хэний дансанд орсон юм. Ингэж ярьсан бол арай өөр байхсан. Бид эх орон газар шороо охид бүсгүйчүүддээ хэтэрхий хайртай юмсанж. Гэхдээ зөвхөн амаараа. Өнөөдөр Монгол уул уурхайгаа ашиглаж мөнгөтэй болж л бүтээн байгуулалт шинэ технологи орчин үеийн үйлдвэрүүдтэй болно. Мөнгө нь мэдээж уул уурхай өөр гарц байна уу?. Энэ үед нөгөө эх орончид юу гэх бол... Бид ямаагаа самнаад хонио алж идээд үнээгээ саагаад морио уралдуулаад жуулчин нэртэй хэдэн Солонгосуудад тэмээгээ унуулаад энэ мөнгөний мянганы нэгийг олж чадахгүй. Мөнгөгүй бид юугаараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ТЭЦ-5 нөгөө олон сууцаа Мянганы замаа тавих юм. Уул уурхайгаас халагдсан цомхотгосон хүмүүс байр авч чадахаа байна. Уул уурхайн нийлүүлэгч жижиг үйлдвэрлэгч нар ажилгүй болно. Зарагдахгүй барилгад хэн мөнгө оруулах уу? Тэр байшинг барьдаг хүмүүс нь хааачих уу?
Тэр ажилгүй болсон хүмүүсийг нөгөөх жагсагч нар тэжээхгүй нь лав. Монголд ховордоод байгаа доллар өөр газар илүүдэж эхэллээ. Одоо тэгж худлаа хүмүүст таалагдах гэж худлаа ярьдгаа больцгоо. Өнөөдрийн хэлсэн үг уршиг чинь эх оронд маань лав хэрэг болсонгүй. Болох ч гүй. Одоо бид авилгаасаа салчихая, мөнгө тараахаа больчихоё, худлаа ярихаа больцгооё. Хүнд амаараа таалагдсанаас хийсэн ажлаараа таалагдсан нь дээр.

No comments:

Post a Comment