Sunday, June 16, 2013

Шударга байж чадах уу

1941 оны зун Оросын арми өргөн хүрээтэй ухралт хийж салам нүдүүлж байсан үе. Энэ үед л тэдний удирдагч Сталины чихэнд нэгэн үг хүрлээ. Түүний хүү Яков Германчуудад олзлогдсон байлаа. Германы хорих лагерьт өлөн зэлмүүн амь нас нь хутганы ирэн дээр байгаа хүүгийнхээ талаар сонсох амаргүй л байсан байх.

Энэ явдал үргэлжилсээр 1943 оны 2 сар боллоо. Тэр үед Улаан арми ижил мөрөн дээрхи томоохон ялалтаа тэмдэглэж байлаа. Тэд Германы 330 мянган хүнтэй хүчирхэг бүлэглэлийг буулган авч 91,000 цэрэг олзолж тэр дунд 2500 офицерыг 90 генералтай нь олзлоод байлаа. Германы талаас энэ үед Сталинд нэгэн саналд ирсэн нь түүниий хүү Яковыг суллая хариуд нь фельдмаршал Паулюсыг суллах талаар тохиорцохыг хүссэн байлаа. Сталины олон жанжнууд түүнд Паулюсаар хүүгээ солихыг ятгаж байсан хэдий ч Сталин өөр хариу өгсөн юм. Жирийн байлдагчийг фельдмаршалаар солихгүй. Ингэж хэлснээр тэрээр хүүгээ аврахгүй үхэл рүү нь илгээсэн юм. Яков 1943 оны зун Германы хорих лагерьт нас барсан юм. Тэр аав эцгийн хувьд хөгийн новш болсон ч гэсэн удирдагч жолоодогчийн хувьд улам хүчирхэг шударга хүн гэдгээ харуулж чадсан юм. Тийм учраас л бүгд түүнийг хүндлэж түүнийг биширдэг байсан. Нас барсныхаа дараа муу хүн яргачин алуурчин болсон хэдий ч Сталин амьд ахуйдаа ард түмнийхээ хамгийн хайртай баатруудын нэгээр хорвоог орхисон юм.Түүнтэй харьцуулах дараагийн хүн Брежнев. Тэр бол жинхэнэ магтаал гавьяа шагналын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй хүн байлаа. Та бүхэн санаж байгаа байх Тухайн үеийн зөвлөлтийн бүхий л жанжнуудын дурдатгал дээр Брежнев гэх сайхан сэтгэлтэй жинхэнэ Орос цэрэг эрийн тухай бүгд л адилхан бичсэн байдаг. Энэ даалгаварыг Брежнев өөрөө өгсөн байдаг. Миний тухай бич сайнаар. ЗХУ-н ялалт хэмээх одон байдаг үүнийг хүртсэн хүмүүс бол дайнд үнэхэрийн том гавьяатай мунаг том жанжнууд л алмазан одонг зүүсэн юм. Үүнийг хүртсэн хүмүүс дотроос хамгийн ичмээр хүн бол өнөөх л Брежнев дайныг хошууч генерал цолтой дуусгасан тэр бусад хүмүүсийнхээ дэргэд бол зүгээр л алиалагч. Мөн ЗХУ-н баатар хэмээх алтан таван хошуу медалийг хамийн олон хүртсэн Г.К.Жуков/4 удаа/оос илүү гарахын тулд өөртөө 5-г аваад зүүсэн л эр. Тиймдээ ч тэр Оросын ард түмний дунд бадаг л нэгэн болж үлдсэн юм.

No comments:

Post a Comment