Wednesday, March 12, 2014

Антон Кузьмичийн яриа

Антон Кузьмич Драган
1942 оны 9 сард Сталнградын гудманд болсон ширүүн тулалдааны тухай эргэн дурссан нь
Германчууд биднийг хөршөөс маань тусгаарлачихлаа. Сум хэрэгслийн нөөц шавхагдаж сум бүр бидэнд алтнаас ч үнэтэй болов. Би цэргүүддээ сумаа гамнах мөн амь үрэгдсэн нэгнийхээ зэвсэг бүрийг түүх мөн олзолсон зэвсэг сумаа гамтай хэрэглэх үүрэг өгөв.
Төдөлгүй дайснууд биднийг ховх цохихоор дөхөж байлаа. Бид алгуурхнаар Ижил рүү ухарч дайснууд биднийг яг л шил даран элдэж байсан юм. Бидний эзэлсэн байрлал жижигхэн болохоор Германчуудад олж буудах бөмбөгдөхөд илүү хялбар болжээ. Бид ухарсаар дараагийн байшид орж бэхжиж авах гэх мэтээр байлдаж байлаа. Байшин галд автаж байх аргагүй болох үед л бид мөлхсөөр дараагийн байшин луу ухарч байсан юм. Ингээд өдрийн дунд хэр болоход Германчууд ердөө л 2 байшин эзлэж чадлаа.
Комсомолская болон краснопитерскийн гудамжны уулзварын 3 давхар байшинд бид бэхжиж авлаа. Энэ нь тэр хавийн бүх булан тохойг хараандаа авах боломжтой тун давгүй байрлал байсан юм. Мөн бидний хамгийн сүүлийн ухрах цэг байсан юм. Би цэргүүддээ бүх орц цонхыг бэхлэлт болгож ханыг нүхлэж буу зэвсгээ байлдаан бэтгэх тушаал өгөв. Гудамж руу харсан хагас подвалийн нарийхан цонхон дээр пулемётоо байрлуулж бүх зэр зэвсгээ өөрсдөө хадгалах хамгийн сүүлийн хүнд мөчид хэрэглэхээр бэлдэв. Мөн тус бүр 6 хүнтэй 2 бүлэг гаргаж 3 болон байшингийн тагтан дээр байрлах Германчууд нэвтрээд ороод ирэх юм бол дээрээс нь шидэх чулуу овоолж бэлдэхийг тушаав. Хүнд шархадсан хүмүүсээ доод хонгилд байрлуулав. Сахал үсэндээ баригдсан эрчүүдээс манай гарнизон бүрдсэн байлаа. Хүнд өдрүүд эхэллээ. Атак бас дахин атак. Тэд шинэ шинэ хүч авчирч дахин дахин довтлоно. Дайсны давшилт яг л хэзээ ч зогсошгүй далайн давалгаа мэт. Гэхдээ л бид 5 өдөр 5 шөнө тэсэж чадсан юм.
Хонгил шархдагсдаар дүүрч бидэнд хоол хүнс гэхээр ч юм үлдсэнгүй. Хэдхэн кг шатсан тариа үлдсэн байсан юм. Харин ус байсангүй.  Германчууд үүнийг мэдээд давшихаа  байлаа. Гэсэн хэдий ч тэдний улиг болсон их бууны дуу зогссогүй.
Бид ч зугтах талаар бодохоо ч байлаа. Цаг нь ирвэл өөрийнхөө үхлийг яаж үнэ цэнэтэй угтах бэ гэдгээ л бодоцгоож байсан.
Германчууд дахин нэг дайрлаа. Би шатаар гүйж явахдаа шат хоорондын нарийхан завсраар цэргүүдээ харлаа. Ядарч цонхийсондоо царай нь тас хар болж шархны цус нь хир болсон боолтоо нэвтэрч нөж болтлоо хатжээ. Гэсэн ч тэдний нүдэн айдас харагдсангүй. Байлдах чадалтай 12 хүн л үлдсэн байлаа. Сувилагч Люба Нетеренко хэн нэгэнд туслах гэж яваад цээжиндээ хүнд шарх авч цээжнээс нь тасралтгүй цус урссаар л. Гартаа шархны боолтоо барьсаар л тэр үхэж байлаа. Тэр энэ удаа хэнд ч тус хүргэж чадсангүй. Германчуудын довтолгоо зогслоо. Эргэн тойрон нам гүм алсад Мамай толгойн хавиас буун дуу сонсогдоно. Бид тэдэнд туслах ёстой. Дайснуудын анхаарлыг өөрсөд дээрээ татах хэрэгтэй гэж дайснууд өөр зүгт анхаарал хандуулаад байна гэж бодсон юм.
Ингээд бид байшингийн орой дээр улаан тур өргөхөөр шийдлээ. Нацистууд биднийг ингэнэ гэж бодохгүй. Улаан даавуу бидэнд байсангүй. Шархтай цэргүүдийн дотроос нэгэн цэрэг дотуур цамцаа тайлаад өөрийнхөө болон шархтай цэргүүдийн цусыг арчиж улаан болгоод надад өглөө. Байшингийн орой дээр улаан туг мандах үед Оросууд бууж өг тэртээ тэргүй та нар үхнэ гэж Германчууд чанга яригчаар хашгирлаа. Миний тушаасны дагуу Козюшко "бид үхэн үхтлээ тулалдах болно" гэж өөдөөс нь хашгирлаа. Дараагийн түрэлтийг бид сүүлчийн гранатуудаа шидэж дээр байгаа хэд маань чулуугаар шидэж байж арайхийн тогтоолоо. Ханын цааны танзны гинж харжигнаж дуу нь хажууханд сонсогдоно. Бидэнд гранат байгаагүй ч 3 сумтай танк эсэргүүцэх винтов байлаа. Бердишев Германчууд цэцэрглэг чиглэн явж байна гэж таамаглаж байгаагаа хэлэв. Яг тэнд очих үед л галлахаар пулемётынхоо дэргэд үлдсэн бүх сумаа авчирч бэлдлээ. Тэд нуугдах ч гүй бардам цэцэрлэг чиглэн гудам уруудан ирлээ.
Пулемётны туузанд байсан 250 сумаа бүгдийг нь тэдэн лүү илгээж орхилоо. Би энэ үедээ шархадсан хэдий ч буунаасаа холдсонгүй. Бохир саарал хувцастай тэдгээр бөөгнөрсөн хүмүүс хашгиралдаж энд тэндгүй хүүрэн овоо үүслээ. Амьд үлдсэн хэд нь сэхээ аваад зугтлаа. Цагийн дараа танкчид автомачиддаа дагуулан миний байсан хэсэг рүү дөхөж ирлээ.
Тэдний дайралтанд манай байшин нуранги боллоо. Байж болох бүхий л зэвсгээ хэрэглэх мэт санагдаж билээ. Бид толгойгоо ч өндийлгөж чадасангүй. Танкны гинжний харжигнах муу ёрын чимээ дуулдаж хажуугийн байшингаас алгуурхан гарч ирлээ. Энэ бидний хувьд сүүлийн тулаан гэдэг нь тодорой байлаа. Бид нэг нэгэндээ баяртай гэж хэлээд бууныхаа жадаар тоосгон ханан дэээр Родицевын хамгаалагчид эсээ хүртэл тулалдсан юм гэж бичээд батальоны бүх бичиг баримт комсомолын үнэмлэхнүүдээ зоорийн буланд нуулаа. Нам гүмийг эвдэж дайсны танк их бууны зэрэг гал бидэн дээр буулааа.
Хичнээн ч удсан юм нүдээ нээх үед тас харанхуй агаар тэр чигээрээ тоосгоны нарийн ширхгээр дүүрч үнэр нь мэдэгдэж байлаа. Козюшкогийн ёолох дуу хажууханд сонсогдож байв. Холбоочин над руу дөхөж ирж чи амьд уу гэх сонсогдлоо. Зоорийн давхарт шархдаж бэртсэн цэргүүдийн байдал аймшигтай байлаа. Бид амьдаараа 3 давхар барилгын балгасанд булагдсан байв. Би амьд үлсэн цэргүүддээ хандаж:
Эрчүүдээ. Бид эцсээ хүртэл байлдаж ухралгүй тэмцэж чадлаа. Бид эндээс гарч амь үрэгдсэн нөхдийнхөө өшөөг авах ёстой. түүний тулд эндээс гарах хэрэгтэй гэж хэлсэн юм. Тас харанхуйд нэг нэгнийхээ царайг харж чадахгүй ч алхаа гишгээгээр нь нэгнээ мэдэрч байлаа. Харанхуй нүхэнд өвчинд баригдсан бие маань өвөдж хүйтэн хөлс цутгаж байсан ч бид шүд зуун тэвчээртэйгээр ажиллаж нүх гаргахаар чимээ гаргахгүй ухаж эхэллээ. Хэн ч ёолж гомдол мэдүүлсэнгүй. Хэдэн цаг ухаж байж жижигхэн нүх гаргалаа. Түүгээр тэнгэрт одоо гялалзан харагдаж 9 сарын сэнгэсэн цэвэр агаар орж илж байлаа. Маш их ядарчээ. Бүгд өнөөх жижигсэн нүхнийхээ амсар дээр цугларч намрын цэвэр агаарыг шуналтайгаар амьсгалцгааж авлаа. Дахин жаахан ухаж хүн багтахаар болгож нэг нэгээрээ мөлхөж гарлаа. Козюшко хамгийн хөнгөн шархтай нь байсан учраас тагнуулд явлаа. Тэр цагийн дараа буцаж ирээд. Нөхөр дэслэгчээ Германчууд бидний эргэн тойрон хаа сайгүй байна. Тэд ижил рүү нэлээн дөхсөн байна. Энүүхэнд тэдний харуул байна гэж илтгэв. Бил нэлээд ярилцсаны эцэст өөрийнхөн лүүгээ байлдаж хүрэхээр болцгоосон юм.

Нэмэлт тайлбарыг өөрийн зүгээс хийе.

42 оны 9 сарын 14-15 ны хооронд Сталинградын районд шийдвэрлэх тулалдаан болсон юм. Сталинград унахад хэдхэн цаг л үлдсэн тэр хүнд үед хошууч генерал Родимцевын командласан гвардийн 13-р дивиз ижил мөрнийг гатлан дайралтанд орж Мамай толгойг Германчуудаас булаан авч шийдвэрлэх эргэлт хийж чадсан юм. Родимцев ЗХУ-н 2 удаагийн баатар хурандаа генерал цолтой дайн дуусгасан юм. Дивиз 10000 гаруй мянган хүнтэй байлдаж эхэлсэн бөгөөд 2 сарын дараа ар тал руу татах үед 280-300 гаруйхан хүнтэй үлдсэн байдаг.

No comments:

Post a Comment