Sunday, June 16, 2013

Шударга байж чадах уу

1941 оны зун Оросын арми өргөн хүрээтэй ухралт хийж салам нүдүүлж байсан үе. Энэ үед л тэдний удирдагч Сталины чихэнд нэгэн үг хүрлээ. Түүний хүү Яков Германчуудад олзлогдсон байлаа. Германы хорих лагерьт өлөн зэлмүүн амь нас нь хутганы ирэн дээр байгаа хүүгийнхээ талаар сонсох амаргүй л байсан байх.

Sunday, June 9, 2013

Фердинанд Оссендовски Ленин номоос

Коммунизм энэ бол өнгөрсөн зууны хамгийн аймшигт дэглэм. Бидний бүгдийн хэлдэг муулдаг фашистууд ч ийм байгаагүй юм.
Орос оронд социализмыг байгуулсан бидний алдарт багш Ленин. Коммунистууд засгийн эрхийг авсан ч Орос орон хөгжсөгүй баяжсангүй. Орос даяар зэвсэгт тэмцэл өрнөж хаа сайгүй аллага хядлага. "Үйлдвэрийг ажилчдад газрыг тариачдад" хэмээх уриа юу юунаас илүүтэй таричдын эсэргүүцэлтэй хүчтэй тулсан юм.